Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын сувилагчид өвчтөнөөрөө тохуурхжээ

ОХУ-ын Пермийн хязгаарын Александровск хотын  хоёр сувилагч хүнд өвчтэй хүний дэргэд элдэв янзаар зургаа татуулж зугаа хийснээ интернетэд байрлуулж дуулиан тарилаа. Хотын эмнэлгийн ажилтан Татьяна Катаева, Марина Шибанова нар хүн өвчтэй хүний орны дэргэд эмнэлгийн багаж хэрэгслээр жонглёрдож байгаа, донорын цус ууж байгааг дүрсэлсэн, ухаангүй хэвтэж байгаа өвчтөний хөл рүү цагираг шидэн оруулж байгаа, багаж хэрэгслийг өөр хоорондоо шидэж байгаа зургуудаа YouTube сайтад тавьсан нь олны дургүйцлийг төрүүлжээ.
Харин эмнэлгийн удирдлагууд “Бидхэргийн учир шалтгааныг судалж байна. Яагаад тэд ийм үйлдэл хийснийг тодруулна” гэсэн байна.


Ахлах сувилагч Наталья Кротких болохоор энэ зургийг “Энэрэнгүй үйлсийн мэргэжил” сэдэвт уралдаанд зориулж авсан юм гэсэн бол ерөнхий эмч  Татьяна Жакова нь ийм зураг уралдааны шүүгчдэд ирээгүй гэжээ.
Хэргийн эзэн Марина Шибанова харин энэ бол зүгээр л наргиа байсан гээд “Бидний ажил мэргэжил тийм ч уйтгартай, хэцүү биш гэдгийг харуулах гэж л зүгээр наргисан юм” гэсэн байна. Тэд бас өвчтөний ар гэрийнхнээс зөвшөөрөл авсан юм гэжээ.
Хотын прокурорын газар харин хүнд өвчтэй хүнээр тохуурхсан энэ хэргийг шалгаж эхэлсэн байна.



0 Сэтгэгдэл
ishsh chaavasda, uug n ch tohuurhsan bish l yum bn. hichneen evgui baigaa ch tsaad uvchtuniih n setgel sanaag deerduuleh gesen eyreg aguulgatai yum baij. daanch olon xun uuniig oilgohgui baigaa baihaldaa. uvchtunii ar geriih n zalruulga hiih bailguide. jaahan teneg zuil hiije huurhiis..
Хамгийн их уншсан