Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Айлын эхнэрийг хүүхэдтэй нь хөнөөсөн алуурчин ингэж ярьж байна


Оросын Санкт-Петербург хотдод Дотоод явдлын яамны Их сургуулийн дөрөвдүгээр курсын сонсогч Илья Комаровыг  өөрийнхөө орцонд, нэг давхрын дээр амьдардаг цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтан Алексей Зеленскийн 38 настай эхнэр, 12 настай хүүгийн амийг хороосон хэргээр баривчлаад байгаа юм. Тэр бас гэрт байсан нохойг алж гэрээс нь үнэт зүйлсийг нь хулгайлсан байна.   Талийгаачдын бие дээр хутганы 40 орчим шарх байжээ.
Комаровыг энэ хэрэгт сэжиглэн баривчилж шүхийн анхны хуралдаанаар түүний хэргийг сонсон байна. Шүүхийн танхимын  төмөр торонд суугаа  түүнийг онц аюултай гэмт хэрэгтэн гэж үзэж цагдаагийн хэд хэдэн ажилтан манаж байсан. Харин Комаров нэг ч удаа толгойгоо өргөж хараагүй.  
-Илья чи буруугаа хүлээж байна уу гэхэд тэр юу ч хариулаагүй, марлиар боосон гараа хөдөлгөж, цэрэг ёсоор гялалзтал зүлгэсэн гутлынхаа хоншоорыг ширтэн суусан.
-Танай гэрийнхэн......гэхэд
-Бүгдээрээ байдаг гэж шивнэх төдий хариулж байлаа.
-Өмгөөлөгч авсан уу
-Үгүй. Аваад ч яах юм.
Энэ хэрэг ингэж эхэлж. Илья Комаров есөн сарын өмнө Владимир хотоос сургуульдаа буцаж ирж явахдаа Саратоваас явж байсан Зарина Озманянтай галт тэргэнд танилцсан байна. Тэгээд л Петербургт ирсэн хойноо утсаар ярьж, уулзаж дотносчээ. Бүсгүй ч Владимирт Комаровынд айлчилж. Тэгээд хоёрдугаар сард тэр хоёр хамт амьдрахаар шийдэж байр хөлслөн суусан байна.
Тэдний орцонд яг дээд талд нь цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх албаны ажилтан Алексей Зеленскийнх амьдардаг байж.

Хөршүүдийн хооронд зөрчил маргаан гээд байх юм байсангүй, нэг их танил ч байсангүй. Гуравдугаар сард нэг удаа оройн 11 цаг болж байхад Зеленский нэг удаа хаалгыг нь тогшиж аядуухан байхыг сануулсан байна. Хаалгаа зарина тайлахад Зеленский жаахан чимээгүй байна уу гэж хэлжээ. Залуус ч үгэнд нь ороод л өнгөрч.
Харин аймшигт аллага болсон тэр оройн тухай ярихад Комаров нүүрээ гараараа халхалж байлаа.

Курсант орой гэртээ ирэхэд Зарина “Дээд айлаас ус гоожоод байна” гэж гомдол мэдүүлж. Комаров дээшээ гарч хонхыг нь дарахад Зеленскийн  гэргий Ольга хаалга нээж өгсөн байна. Орцны хяналтын камерт Зеленскийн хаалганы хонхыг дараад зогсч байгаа дүрэмт хувцастай Комаровын бичлэг үлджээ.
Гэрийн эзнийг сураглахад байхгүй гэж. Илья ус гоожиж байгаа талаар хэлэхэд бүсгүй түүнийг гэртээ оруулж, тэрч сантехникийг нь үзэж ус гоожиж байгаа газрыг нь олсон байна. Тэгээд хутга аваад буцаж очиход нь Ольга хүүтэйгээ хичээлээс болоод муудалцаж жаахан ууртай байсан гэнэ. Тэгээд энэ байдалаасаа болоод Комаровт ч уцаарлаж яв гэсэн гэнэ.

Комаров “Тэр намайг гэрээсээ гар гэж хөөн, алгадсан. Дараа нь бас өвдгөөрөө ёворсон. Тэгэхээр нь би хутгаараа толгой руу нь цохиход хашгирахаар нь айгаад дахин дахин хутгалсан. Энэ үед нохой нь давхиж ирээд хуцахаар нь бас хутгалсан. Арай үхээгүй Ольга коридорт том өрөөнийхөө үүдэнд унахад гал тогооноос хүү нь хутга барьчихсан гарч ирсэн. Тэгэхээр нь хутгыг нь цохиж унагаад бас хутгалсан. Эргээд хартал Ольга арай үхээгүй байхаар нь гүйцээсэн” гэж ярьжээ.

Тэр бас “Харин би яагаад үнэт зүйлийг нь хулгайлснаа санахгүй байна. Зеленскийн гэр бүлийнхнийг гүйцээчихээд хартал гараа зүсчихснээ мэдсэн. Тэгээд л боох юм хайж шургуулгыг нь татсан. Гэтэл үнэт зүйл харагдахаар нь авсан” гэж байна.
Цэрэг цагдагийнхны ажил ямар цаг хугацаатай байх биш. Хөөрхий Зеленский ажилтай явж байгаад өглөө нь гэртээ ирэхэд коридорт эхнэр хүү хоёр нь амь алдсан байжээ.

0 Сэтгэгдэл
орос улс зорчиход аюултай оронууд ын 4рт жагсдаг гэж аргагүй л үнэн юм байнадаа
цаазаар авбал таарна.
Huntei zov haritcaj surah l heregtei dee humuus mini. Yamar ch humuus taaraldaj bolno shuu de.
хөөрхий дөө хүү нь бас эр хүн гэсэндээ ээжийгээ гэрээ хамгаалах гэж оролджээ.
huntei zuv haritsahgui bol iim yum boldii. yamar ch gaj yumnuud baij bolno.
Buzar amitan be
Хамгийн их уншсан