Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна Арьс, ширийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бүрдүүлнэ Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Д.Дагвадорж: Бөхөд ороод л аварга болдоггүй шиг, намд элсээд улстөрч болчихгүй байх

Мэргэжлийн сүмогийн 68 дахь Их аварга Асашёрюү Д.Дагвадорж дөнгөж сая Ардчилсан намын батлах гардан авч, албан ёсоор тус намын гишүүн боллоо. Тэрээр Хан-Уул дүүргийн ардчилсан намын үүрийн гишүүнээр элссэн юм. Түүнд намын батлахыг нь УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга Д.Батбилэг нар гардуулсан юм.
Асашёрюү Д.Дагвадоржоос дараахь асуултад хариу авлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж байгаа энэ өдөр та Ардчилсан намд элслээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Надад маш олон хүн намд элсээч гэсэн санал тавьж байсан. Харин би өнөөдөр түүхэн сонголт хийж Ардчилсан намд элслээ. Энэ намын үзэл баримтлалыг дэмждэг. Залуустаа сайхан ирээдүй бий болгох, үлгэр дуурайл болгохыг хүсч байна.
-Энэ намын ямар үзэл баримтлал нь танд илүү нийцдэг вэ?
-Надаар хэлүүлэлтгүй энэ намын үзэл баримтлалыг мэдэж байгаа биз дээ. Ардчилал гэдэг бол эрх чөлөө, иргэдийн дуу хоолой. Тэр утгаараа хаагдмал нийгмийг нээж өгсөн буян нь Ардчилсан намд байдаг гэж ойлгодог. Үр хүүхдүүд маань хүртэл дэлхий, хорвоо ертөнцөийг харах үзэл нь хүртэл өөрчлөгдөж байна шүү дээ. Энэ бол ардчиллын буян.
-Та энэ өдрөөс эхлээд улс төрчийн замналаар амьдрах уу. Улс төрд албан ёсоор хөл тавьж байна гэж ойлгож болох уу?
-Би ямартай намаа дэмжиж ажиллана. Бөхөд ороод л аварга болчихдоггүйтэй адил намд ороод л улс төрч болчино гэж ойлгож болохгүй. Улс төрд олон даваа гүвээ байгаа байх. Түүнийг нь давах байх. Би хувь хүнийхээ хувьд бодсон санасан зүйл олон бий. Түүнийхээ дагуу л явах болно.






Г.Даваа
0 Сэтгэгдэл
avarga mindee.taniig ih l daramtlaj dee. taniig ingej chadsan yum chin bidniig
zow l vg helsen bna harın daraa nı bochuul yanaa ene uran vg elbegdorjıınhtoı yamar adılhan yum be
zow l vg helsen bna harın daraa nı bochuul yanaa ene uran vg elbegdorjıınhtoı yamar adılhan yum be
Uuhai manai nam neg huchtei huntei bolloo bugdeere niiled hogjuuled ogtsgooe zaluus bid demjij bna!!!!!!!
Gol ni shudarga baij avilgach nariig tsohij unagaaj ardchliliig ulam hogjuulj irgedee hundelsen uhaalag uls torch boloosoi gj huseydee ulger jishee battulga ah ni bga tsagt bagshlad uhaarulj ogoh biz. Battulga saidiiga zaluchud bid demjdeg shu saihan tsag oirtoj yawaa ni medregdej bna. Amjilt husey avragadaa
lol lol asman bandi avgaigaa nam 2 oo songoj tyyxen songolt xiijee
sergelen yumaa.. ah ni ardiin nam.. dvv ni ardchilsan nam.. ali ali namd nvvrtei.. tal aldahgui.. lol
тийм шүү. зөв сонголт хийсэн байна.
Нэг ч гэсэн хүн зөв замаа олж байгаа нь яамай даа.
тийм шүү. зөв сонголт хийсэн байна.
Хамгийн их уншсан