COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ
С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна
Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
“Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ
Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна
Арьс, ширийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бүрдүүлнэ
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Инфляцийг 6 хувьд хүргэх боломжтой гэв
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдэв. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, инфляцийн түвшинг 6 хувьтай байлгах бодлогыг 2014 онд авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Энэ хүрээнд засгийн газраас инфляцийн түвшинг бууруулж, тогтворжуулах бодлого баримтлах бөгөөд бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжиж, барилгын материалын импортыг бууруулж, дотоодод үйлдвэрлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ удаагийн үндсэн чиглэлд хөрөнгө оруулалтын жагсаалт оруулж ирэлгүй бодлогын шинж чанартай салбаруудын асуудлыг тусган оруулж ирсэн хэмээн Н.Батбаяр сайд хэлсэн. Иргэдийн цалин хөлс нэмэгдэж байгаа хэдий ч, түүнтэй үнийн өсөлт уралдаад байна. Үнийн өсөлт цалингийн өсөлтийг давчихаад байгаа энэ үед Засгийн газраас үнийн өсөлтийг хязгаарлах, ажлын байрыг хангалттай бий болгох, иргэдийн авсан цалин амьдралд нь хүрэлцдэг байх тогтолцоог бий болгох бодлого барьж байна. Ингэж байж иргэдэд 6 хувийн инфляци үр дүнгээ өгнө гэв. Тэрээр инфляцийг 6 хувьд хүргэх бололцоотой хэмээн хэлсэн. Үүний тулд төрийн зөв бодлого явуулах учиртай онцолсон. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
0 Сэтгэгдэл
























