Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкийн одод “Хунт нуур”-ыг монгол үзэгчдэд хүргэнэ


ДБЭТ-ын тайзнаа ирэх сарын 13, 14-нд дэлхийд алдартай Нью-Йоркийн балетын компани найман гоцлол бүжигчдээс бүрдсэн “Америкийн бүжгийн одод” нэртэй тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтын хөтөлбөрт Жорж Валленчинийн шилдэг бүтээлүүд багтсан бөгөөд тоглолтын онцлох бүтээлээр “Хунт Нуур” бүжгэн жүжгийн “Хар хун” болон “Цагаан хун”-гийн хэсгээс Монголын үзэгчдэд хүргэх гэж буйгаараа онцлог.  Тус тоглолтыг Монголын Урлагийн зөвлөл  зохион байгуулна. Нью-Йоркийн балетын компанийн тухайд Жорж Валленчин болон Линколин Кристэйн нар 1948 онд эл компанийг байгуулсан аж. Тус компани нь 90 бүжигчин, 66 хөгжимчний бүрэлдэхүүн бүхий симфони найрал хөгжимтэй  АНУ-ын  хамгийн том бүжгийн компани юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан