Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ганцхан жилд 30 кг турах 10 заавар

Оросын телевизийн эмэгтэйчүүдийн шоу нэвтрүүлгийн оролцогч 30 настай Надежда Ангарская нэг жилийн өмнө 120 кг жинтэй байж. Тэгээд тэр өнгөрсөн нэг жилийн хугацаанд 30 кг-аа гээж чаджээ. Яаж...гэсэн асуулт тал талаас нь гараад ирсэн л дээ. Тэр хамгийн түрүүнээ л “Эрүүл мэндийн шалтгаанаар ч юм уу, жингээ барих гэж турахаар шийдээгүй. Хамгийн гол нь би өөрийгөө захирч чадах нь уу үгүй юу гэдгээ л үзэх гэсэн юм. Үүний тулд зөв хооллох ёстой байлаа. Тэгээд л уншиж эхэлсэн. Олон ч ном уншлаа. Ингэж зөв хооллох мэдлэгээ дээшлүүлсэн. Тэгээд л амьдралд хэрэгжүүлээд  30 кг тураад байгаа нь энэ.
Ганц л бэрхшээл байсан. Тэр нь хувцаснуудаа бүгдийг солих хэрэгтэй болсон доо. Хуучин хувцаснуудаа задалж, шинээр оёсон. Одоо бол бүгдийг нь шинэчилж амжсан даа.
Нэг удаа би амралтаар явсан, тэгээд л пиво уугаад л, гахайн махан шорлог идээд л сайхан байлаа. Гэтэл хоёр долоо хоноод ирэхэд таван кг нэмсэн байх нь тэр. Гэхдээ удахгүй алдаагаа засч тэр жингээ гээсэн гэнж ярьж байна.
 Надежда  хамгийн гол нь зөв хооллох гээд дараах зөвлөгөөг өгч байна.
Жингээ хасах хамгийн энгийн 10 арга
1.    Амттанаас татгалз. Болж өгвөл амттан битгий ид.
2.    Гурилан бүтээгдхүүнийг алгасах нь дээр. Би бол жижиг талх, пирожки, нарийн боов гээд л гурилан бүтээгдхүүнээс татгалзсан. Одоо бол би самар, тарагаар л гэдсээ бордож байна.
3.    Хиам, зайдас гээд жинхэнэ байгалийнхаараа бус юм бүү ид. Мах идэхгүй байхад цусан дахь гемоглобины хэмжээ буурдаг. Тийм болохоор би чанасан үхрийн мах иддэг.
4.    Ногоо аль болох их хэрэглэ. Цайг хүртэл ногоотой ууж болно шүү дээ.
5.    Кофе бол бүр хэрэггүй. Саахартай кофег та минь зүгээр л янз бүрийн жимстэй цайгаар соль
6.    18,00 цагаас хойш бүү ид. Заавал мөрдөж сурах хэрэгтэй.
7.    Их ачаалалтай өдрийн дараа хөнгөн хоолло. Би бол тийм өдөр ус, тараг л хэрэглэдэг.
8.    Ямарч тохиолдолд хоолны дэглэм хатуу барьж сур. Амттан идмээр санагдаад байвал ядахад долоо хоногт нэг өдрийг л сонгож хэрэглэ.
9.    Спортоор хичээллэ. Чийрэгжүүлэх газарт очих завгүй бол гэртээ аргалж, гантел өргө, гүйлтийн зам дээр гүй. Би бол фитнесийг нэг их шүтдэггүй.
10.    Элдэв реклам сурталчилгаанд нэг их битгий итгэ. Өөрөө л зөв хооллохгүй юм бол ямарч ундаа жинг чинь барихгүй. Хортой хүнснээс татгалзахад дадал хэвшил хэрэгтэй. Эхний нэг долоо хоногт хэцүү байж болно, аажимдаа амттанаас татгалзаж сурна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан