Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгаль Орчны Манлайлагч


Тус хөтөлбөр нь 22-25 насны манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэн, 8 сарын хугацаанд байгаль орчны олон талт мэдлэгийг олгож хөтөлбөрийн төгсгөлд Залуус байгаль орчныг хамгаалах чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг уламжлалтай.
Энэхүү хөтөрбөрийн хүрээнд Хөвсгөл нуурыг хамгаалах "Би хайрлаж чадна" аян Монгол экологи төвтэй хамтран зохион байгуулагдаж байна.

Аяныхаа хүрээнд өсвөр үеийн төлөөллөөс байгаль орчны боловсролын өнөөгийн байдлын талаар авсан судалгаанд үндэслэн “Хөвсгөл нуурын тухай миний мэдэхгүй үнэн” сэдэвтэй илтгэл тавих, сурагчдын дунд “Хөвсгөл нуураар аялсан минь” гар зураг, зохион бичлэгийн тэмцээн, олон нийтийн дунд Фейсбүүк хуудсаар “Хөвсгөл нуур миний дуранд” фото зургийн уралдаан зохион байгуулагдаж байна. Мөн нийгмийн бүх төллөөлийг хамруулсан “Би хайрлаж чадна” уриалгыг олон нийтийн дунд явуулж байна.

Монгол орны нийт гол мөрний арван жилийн урсацтай тэнцэх цэвэр усыг агуулдаг Хөвсгөл нуурыг 1992 онд Байгалийн Цогцолборт Газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан. 2013 онд Хөвсгөл нуурт аялагч Монголчуудын тоо 60000-д хүрнэ гэсэн судалгаа байдаг бөгөөд хүний буруутай үйл ажиллагааны улмаас бохирдож эхлээд байна.

Хөвсгөл нуурыг хайрлан хамгаалж ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулахыг хүсч байвал та “БИ ХАЙРЛАЖ ЧАДНА” аянд нэгдээрэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан