Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Форд Мотор” Австраль дахь бүх үйлдвэрээ хаана

Америкийн автомашин үйлдвэрлэгч “Форд Мотор” компани Австрали дахь бүх салбар үйлдвэрээ 2016 оны аравдугаар сард гэхэд хаах болно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Австралид 85 жил үйл ажиллагаа явуулсан тус компани үйлдвэрүүдээ хааснаар 1200 гаруй ажилтан нь ажлаа алдах нь. Ийнхүү үйлдвэрүүдээ хаах болсон нь өнгөрсөн таван жилийн хугацаанд ашиг олох нь бүү хэл 600 сая австрали долларын алдагдал хүлээсэнтэй холбоотой аж. Сүүлийн жилүүдэд автсрали долларын ханш чангарч байгаа нь үйлдвэрлэл явуулах өртгийг нэмэгдүүлж, худалдаанд ч дарамт учруулах болжээ. Австрали долларын иентэй харьцах ханш зөвхөн өнгөрсөн онд гэхэд 29 хувиар өсөөд байгаа юм. Үүнээс шалтгаалан Австралид үйлдвэрлэл явуулах өртөг Европынхоос хоёр, Азийнхаас даруй дөрөв дахин өндөр байгаа аж. Зөвхөн “Форд Мотор” гэлтгүй “Женерал Моторс”-ын салбар “Холден” хүртэл Австрали дахь үйлдвэрийнхээ 500 ажилтныг цомхотгохоор болсон байна.
 Австралийн Засгийн газар гадаадын машин үйлдвэрлэгчдийг ядаж 2016 он дуустал үйл ажиллагаагаа явуулах хүсэлт гаргаж, 5,4 тэрбум австрали доллараар тэднийг дэмжихээ өнгөрсөн онд мэдэгдэж байсан билээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан