Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг алагчилж байгааг шүүмжлэв


Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өчигдрөөс эхэллээ. Сурталчилгаа явуулахдаа хэвлэл мэдээллийн байгууллагынхныг алагчилж, хойд эхийн сэтгэлээр хандаж байгааг УИХ-ын зарим гишүүн шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл, өргөн нэвтрүүлгийн хэдхэн телевизтэй намууд сурталчилгааны гэрээ хийж, өдөр тутмын сонин, цахим хуудас, кабелийн телевизээр сурталчилгаа явуулахгүй байхыг хуульд тусгажээ. Энэ талаар гишүүд юу гэж ярьсныг хүргэе.

Я.Содбаатар: Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулж байгаад ШӨХТГ хяналт тавьж байгаа юм билээ. Сонин хэвлэл, цахим хуудаст сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглохын зэрэгцээ телевизийн сурталчилгаанд хяналт тавьж, кабелийн сувгуудад сурталчилгаа хийхийг хориглосон нь хэвлэн нийтлэх эрх чөлөө рүү халдсан үйлдэл боллоо. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нэг намын дарангуйлал дор батлагдсан. Амьдрал дээр хэрэгжихэд араасаа олон асуудал дагуулж эхэллээ. Энэ асуудлаар манай нам СЕХ-нд байр сууриа илэрхийлсээр байгаа.

А.Бакей: Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ижил тэгш эрхтэй үйлчлэх ёстой. Энэ нь нэр дэвшигч болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд аль алинд нь хамааралтай. Харин тэгш байдал үйлчилж байгаа эсэхэд хяналт тавих хэрэгтэй. Хэрэв хууль зөрчсөн асуудал гарвал тухай бүрт нь залруулах талаар эрх бүхий байгууллагад нь шаардлагаа тавих ёстой.
Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулахгүй байгаа гэж сонслоо. Ингэж болохгүй л дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан