Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюу толгой луу унжиж эхэлжээ


"Оюу толгой" компанийн сурталчилгааны гол сэдэв нь усаа хайрлаж хамгаалах тухай байдаг. Усны мөнгөө төлөхгүй байгаагаа хэрхэн тайлбарлах бол

"Оюу толгой" компани усны мөнгөө төлөөгүй тул хэрэглээний усаа хязгаарлуулсан тухай мэдээллийг манай сайт өнгөрсөн пүрэв гаригт нийтэлж байсан билээ. Энэ талаар тус компанийн Олон нийттэй харилцах албаны ахлах менежер Ч.Бүрэнбаяраас тодруулахад "Тийм зүйл байхгүй. Худал мэдээлэл гараад байгаа юм" хэмээж байсан юм. Харин энэ талаар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С.Номинтуяагаас тодрууллаа. Тэрээр "Манай аймгийн иргэд өрхийн хэрэглээний нэг литр усаа 1-3 төгрөгөөр авдаг. Гэтэл Оюу толгой компани литрийг нь нэг  төгрөг 42 мөнгөөр авдаг ч өдий болтол сүүлийн нэг жилд хэрэглэсэн усны мөнгөө төлөөгүй байна. Усны мөнгө манай аймгийн төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг юм. Энэ мөнгөө төлөхгүй байгаагаас болж манай аймгийн төсөв бүрдүүлэлт  тасарч байгаа. Усны мөнгөө төлөх шаардлага тавьсан ч өнөөг хүртэл биелүүлээгүй юм” гэлээ.

Гэр хорооллын иргэд нэг литр усаа дунджаар хоёр төгрөгөөр худалдан авч байна. Идэх хоол, уух цай, угаалга цэвэрлэгээндээ мөнгөө төлж авсан усаа ашигладаг нь тодорхой. Хэрэв эсрэгээрээ тэд мөнгөгүй бол хоолгүй, ундгүй... Энгийн иргэн ч усны мөнгөө тасалдуулахгүй явж байхад Монголын хамгийн том, бараг бүхий л талаараа шилдэг гэдэг “Оюу толгой” компани яаж байна вэ. 2012 оны нэгдүгээр улирлаас хойш хэрэглээний усны мөнгөө төлөхгүй, үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Түүнтэй зэрэгцээд “Энержи Ресурс” компани ч усанд анхаарлаа хандуулдаггүй тухай эх сурвалж мэдээлсэн юм. Өнгөрсөн сард Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсэг дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахдаа усны нөөц ашигласны төлбөрөө цагтаа төлж байхыг сануулжээ. Гэвч 30 хоног өнгөрч байхад усны төлбөр улам нэмэгдсээр.

2012 онд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль УИХ-аас соёрхон баталж, уул уурхайн компаниудын ус ашиглах төлбөрийн хэмжээг тогтоосон байдаг.Тэдний хувьд нэг литр ус ердөө “Нэг төгрөг 42 мөнгө”-ний үнэтэй. Дээр өгүүлсэн гэр хорооллын иргэдээс бараг хоёр дахин хямдхан ус хэрэглэж байна. Улс, тивдээ тэргүүлэгч компани гэх өргөмжлөл, алдар цол хамдаг хэрнээ эгэл иргэнээс “ядуу” хэрэг үү. “Оюу толгой” компанийн усны төлбөрт өгөх өр нь 2.9 тэрбум төгрөг болжээ. Нэгэнт шаардлага хүргүүлж, мэдэгдэл хийсэн ч дутагдлаа засаагүй тул өчигдрөөс эхлэн хэрэглээний усыг нь хаасан гэнэ. Говь нутаг дахь хүн, амьтанд хамгийн үнэтэй баялаг болоод буй усыг хоёр жилийн турш үнэгүй хэрэглэсэндээ “Оюу толгой” огтхон ч тоогоогүй нь дээрх шийдвэр гаргах үндэс болжээ. Засгийн газраас баталсан гэрээ ёсоор Оюу толгой баяжуулах үйлдвэртээ секундэд 870 литр ус хэрэглэнэ. Эдгээрийн 90 хувь нь олборлосон хүдэр угаахад зарцуулагдах аж. Говийн ус байтугай газрын гүний усаа уул уурхайн бүтээгдэхүүнд ашигладаг орон Монгол л үлдээд байгаа. Тиймээс усны эх үүсвэрээ өөрчлөх, нэмэлт эх үүсвэртэй болох, усаа дахин ашиглахыг үе үеийн байгаль орчны сайд нар Оюу толгойд анхааруулж ирсэн.

Нөгөө талаас тус компанийн албан ёсны танилцуулгад “Тус орд газар нь Монгол Улсыг хөгжлийн шинэ төвшинд хүртэл өөрчлөх чадвартай ба эдийн засаг, нийгэм болоод байгаль орчны маш чухал өөрчлөлтүүдийг хэрэгжих 50 гаруй жилийн хугацаандаа авчрах болно” гэжээ. Экологид ээлтэй, байгаль орчны тэргүүлэх чиглэлийг баримталж ажилладаг гэх Оюу толгой баяжуулах үйлдвэрээ бараг бүрэн ажилуулж эхлээгүй үедээ уурхайн суурин, өдөр тутмын хэрэглээний усны үнээ төлөхгүй луу унжих нь хачирхалтай.  Цаашид үйлдвэрлэл нь жигдрээд явбал усны хэрэглээ нь нэмэгдэнэ. Энэ үед дээрхээс их хэмжээний мөнгө гарах нь дамжиггүй. Тэгээд бас л усны мөнгөө төлөхгүй гүрийгээд суух гэж үү.

Уул уурхайн салбарт жишиг болсон хариуцлагатай,  байгаль орчинд ээлтэй уул уурхайг ингэж хэрэгжүүлдэг хэрэг үү. Нийгэм, эдийн засгийн өндөр хөгжилд хүрэх нь чухал байж болох ч усгүй цөлд тэрхүү хөгжлөөр юу хийх вэ гэдгийг бодолцож, тэрбумаар хэмжигдэх төлбөрөө барагдуулахыг орон нутгийнхан шаардаж байна. Хөрсний, гүний усыг шавхаж ашиглаж буй нь цаашдын үйл ажиллагаагаа тасалдуулах үндэс болох эрсдэлтэй гэдгийг ч тооцохгүй байгаад гайхах хүн цөөнгүй.

Дашрамд сонирхуулахад тус компанийн усны төлбөрт өгөх 2,9 тэрбум төгрөгийн өрийг 1,5 жилийн хугацаад ашигласан усны төлбөр гэж үзвэл өдөрт дунджаар таван сая гаруй төгрөгийн ус хэрэглэдэг аж. Энэ нь гурван сая 700 мянга гаруй литр ус гэсэн үг юм.

0 Сэтгэгдэл
ОДОО ЭНЭ ОЮУТОЛГОЙ ХХК ГЭЖ УЛС ГАРЧ ИРЭХНЭЭ МАНАЙХАН ЯАГААД АЙГААД БАЙДАГ ЮМ БЭ? Негее авилга гэгчээ аваад л дуугvй болох юмдаа. Усныхаа телберее заавал авах хэрэгтэй. Ус бол ард тvмний емч биз дээ
Мөн үгээ олж *****. Тэр гадаад хулгайчууд хамаг алтыг нь авч байж УСНЫ мөнгөө төлөхгүй бол ОТ-г хаа
Хэдүүлээ дуугай байцгааяаа монголчуудыг муухай ааштай хүмүүс гээд гадныхан бодчихношдээ
Мөн үгээ олж *****. Тэр гадаад хулгайчууд хамаг алтыг нь авч байж УСНЫ мөнгөө төлөхгүй бол ОТ-г хаа
БАБӨА
turshilt
сонирхолтой
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
uul uulhaagai bitgii oroldood uls turuljuuleed bail daa ene uls chin muhluu shuu dee heden myagan hun ajilgui bolj bna.heregtei hergui huil gargaad ene uls udahgui muhluu.manai uls ihenh tusuviin munguu uul uurhaigaas oldog uls.heden zuun myangan hun uul uurhain salbart hooloo olj idedeg.
УУЛ УУРХАЙН САЙД ГУАЙ А -ГАА АВЧИХААД АМАА ҮДҮҮЛЧИХ ВҮ АЖЛАА МЭДЭХЭЭ БАЙГААД АМАА ҮДҮҮЛЧИХ ВҮҮ.ХЭЛГҮЙ БОЛЧИХ ЮМ АА
УУЛ УУРХАЙН САЙД ГУАЙ А -ГАА АВЧИХААД АМАА ҮДҮҮЛЧИХ ВҮ АЖЛАА МЭДЭХЭЭ БАЙГААД АМАА ҮДҮҮЛЧИХ ВҮҮ.ХЭЛГҮЙ БОЛЧИХ ЮМ АА
uul uurhai gej yavsaar bgaad usgui bolj balarna daa ter tsagt zes mungu alt ni heregtei bna uu us ni heregtei bna uu harjil baiy goviinhon ch huurhiis
Хамгийн их уншсан