Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Африкийн хүний махан хүнстэн омгууд

Хүн төрөлхтөн хөгжлийнхөө дээд түвшинд хүрээд байгаа хэдий ч хүний махаар хооллодог омог өнөө ч байсаар байгаа гэнэ. Өмнөд тэнгисээс Ванкувер хүртэл, Вест-Индиигээс Ист –Индии хүртэл, Полинези, Меланезии, Австрали, Шинэ Зеланд, хойд, дорнод, баруун төв Африк, өмнөд америкийн нутгаар хүний махан хүнстнүүд байна аа. Эндэхийн омгууд  урилгагүй зочдоор  бол зоогийн ширээ мялаахаас ердөө буцахгүй.
Тэдний нэг нь баруун африкийн Нигерт амьдардаг том биш омог мамбилууд. Тэднийг хүний мах иддэг тухай анхны мэдээлэл өнгөрсөн зууны дундуур тархсан. Тэд дайснуудынхаа махыг шууд л тулааны талбарт том хутгаар хэрчээд идэж орхино. Тэр бүү хэл тэд муудалцах юм бол хөрш тосгоноос авсан эхнэрийнхээ ах дүү нарыг бас иднэ. Харин хадам эцгийгээ хэзээ ч иддэггүй, ингэвэл өвчин тусах юм уу, цагаасаа өмнө үхэх аюултай гэнэ. Тэдний ингэж хүний мах идэхэд шашны нөлөө их. Тэд шашны төлөөлөгчөөсөө асууж тэд нь мах л юм чинь идэлгүй яахав гэдэг. Дотор эрхтнүүдийг бас иднэ. Олзныхоо махыг том томоор жиргэж хэсгийг нь идээд нөгөө заримыг нь ардаа үлдсэн өвгөдөд өгөхөөр авч явна. Идсэн дайсныхаа гавлын ясыг хадгална. Харин гэрлэсэн эрчүүд эмэгтэйчүүдийн мах идэхгүй хэмээн хүн судлаач К.К.Мик бичсэн байдаг.

Ийм уламжлал Шинэ-Гвинейн баруун өмнөд уулархаг мужид амьдардаг Ангу омогт бас бий. Энэ бол хамгийн дайнч, цус урсгагч омог. Тэд зөвхөн дайсныхаа махыг тдэх төдийгүй заримдаа тэдний зоогийн ширээн дээр эцэг эх нь ч залрах нь бий. Ийм аллагадаа хөршийнхөө эрчүүлийг урьж төлбөр төлөн ахмадуудаа нухуулна. Заримдаа 14 нас хүрээгүй хөвгүүнийг бөөнөөрөө хүчиндээд алж иднэ.
Тэд хүний махыг зүгээр махтай адил чанаж иддэг. Хүний хэл, гар, хөх мах зэргийг хамгийн тансаг мах гэдэг. Урилгагүй зочинд угаасаа дургүй. Тосгоныхон хоёр хүн олзлох юм бол нэгийнх нь нүдэн дээр нөгөөг нь алж хооллоно.

Угандагийн бачесу омгийнхон бол арай хүмүүнлэг гэж болно. Тэд зөвхөн нас барсан төрөл төрөгсдийнхөө махыг иддэг. Тэр нь талийгаачаа ихэд хүндэтгэж байгаа нь тэр гэнэ. Тэд шарилыг том тогоонд ус хийлгүйгээр чанаж, гарсан тос шүүсийг нь омгийн бүх дайчид уудаг. Энэ нь илүү их эр зориг, ухаан хайрлана гэдэг байна.






0 Сэтгэгдэл
iawaandaa hyn hynee idehees uur hoolgyi boloh cag irne setgehui bas iim l bolno ooo ye ye iim zerleg ium bolj l bn
yana aa, iim yum baigaad l baigaa yum uu
aimshgiin kino uzeh shig bolloo hhe
saihan hellee
Zavharsan yumnuud hunii ertuntsiig gutaagaad l .....
eniig yaaj medej awsan yum bol idvvlchilgvi
BUUR MAH IDEH SONIRHOLGUI BOLGOOD BOOLJIS HURGECHLEE BALIAR HOGNUUD
yamar aimaar yum be ed nart l barigdahgui amidardag yum shuu
Baigald eeltei yum bna
saihan hellee
edniig ustgaj boldoggui l yum bhdaa.araatanaas ch dor araatnuud yum bishuu
Хамгийн их уншсан