Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

LIKE ДАВАЛГАА ЭХЭЛЛЭЭ

Монгол хэлнээ орчуулахад 28 янзаар хөрвөж, хэрэглэгддэг энгийн нэг харь үг дэлхий дахинаа сая сая хүмүүсийн сэтгэл хөдлөл, тааламжтай байдал, эерэг хандлагыг илэрхийлэх “брэнд үг” болтолоо алдаршжээ. Мэдээж энэ бол “Like”. 2,3 тэрбум интернэт хэрэглэгчид нийгмийн сүлжээг ашиглан дэмжиж буй зүйлээ Twitter-т RT хийж, Youtube-т LIKE, Facebook-т мөн л LIKE дарж илэрхийлдэг.
Дэлхий нийтэд жиргээнд нэгдсэн 555 сая залуус өөрт таалагдсан мэдээлэлдээ Retweet, Favorite хийж байна. АНУ ерөнхийлөгч Барак Обамaгийн “Дахиад дөрвөн жил” гэсэн жиргээ 803,969 RT, 300,442 favorite цуглуулж, твиттерийн дээд амжилт тогтоожээ. Youtube-т нэг тэрбум орчим хүн зочилж таалагдсан бичлэгтээ LIKE дардаг. БНСУ-ын дуучин PSY-ын “Гангнам стайл” дуу 7,562,580 LIKE цуглуулж, гиннесийн дээд амжилт тогтоосон бол нэг тэрбум хэрэглэгчидтэй Facebook-т таалагдсан зүйлдээ бас л LIKE дардаг. Өнөр бүлтэй Facebook сүлжээний хэрэглэгч “Farmers Insurance” компанийн фэйсбүүк хуудаст нэг өдөрт зургаан сая гаруй хүн зочилж, тэднээс 2,047,058 хүн LIKE дарсан нь Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. Нэг тэрбум хоёр зуун сая хүн дэмжиж буй сэтгэл хөдлөлөө өдөрт 4,5 тэрбум LIKE-аар илэрхийлдэг. Тэдний нэг нь та, бас би...

ЛАЙКТ нэгдэцгээе http://www.facebook.com/Like Mongolia








0 Сэтгэгдэл
Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.
Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.
Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.
Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.
Хамгийн их уншсан