Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Мөнхбат: Монголын сэтгүүлзүйг дорд үзэж буй хэрэг


“Монголын залуучуудын холбоо”-ны “Паркаа аваръя” хөдөлгөөний төлөөлөл Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар паркийн газрын асуудлаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хараахан шийдвэрт хүрч чадахгүй энэ асуудлын дэлгэрэнгүйг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатаас тодрууллаа.

-Саяхан телевизүүдээр ца­цагдсан паркийн тухай нэвтрүүлгийн талаар танай хөдөлгөөний байр суурийг сонирхвол?
-Тавдугаар сарын 24-ний баасан гарагаас зарим телевизээр “Hero” энтертайнментийн бэлтгэдэг “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн нэгэн дугаарт паркийн асуудлыг хөндсөн нь олон түмний ундууцлыг ихэд хөдөлгөсөн. Сэтгүүлзүйн тэнцвэртэй байдлыг алдагдуулж, нэг талыг хэт баримталсан мөн захиалгат сэтгүүлзүйг өөгшүүлж байна гэж манай холбооноос үзэж байна. Манай холбооны зүгээс тус захирал Б.Баатар болон нэвтрүүлгийн хөтлөгч Б.Болдсайхан гэх хүмүүст Монголын нийт залуус, хүүхдүүдээс уучлал гуйхыг шаардсан бичиг хүргүүлж байна. Сэтгүүлзүйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчин, залуус хүүхдүүдийг илт дайрч доромжилсон нь Монголын сэтгүүлзүйг дорд үзэж буй хэрэг юм.

-Нэвтрүүлэг үнэхээр захиалгат байсан хэрэг үү?
-Үзэгчид мэдэж байгаа байх. Ер нь, манай улсад захиалгат сэтгүүлзүй хүчээ авч ноёрхсон учраас хэн мөнгөтэй нь дуртай зүйлээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж, дамжуулж байгаа нь ардчиллын үнэт зүйлийг үгүй хийж, гажуудуулж байна. Энэ талаар “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” гэх мэт холбогдох байгууллагууд үзэл бодол байр сууриа илэрхийлэх нь зүйтэй. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан хэн дуртай нь тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө хүүхэд залуусыг доромжлох нь байж болшгүй зүйл. Уг нэвтрүүлэг анхнаасаа паркийн асуудлыг нэг тийш нь шийдье гэсэн агуулгатай юм байна гээд оролцоход хэргийн мөн чанарыг мушгин гуйвуулах гэсэн оролдлого бүхий захиалгат нэврүүлэг гэдгийг үзсэн хүн бүр ойлгосон байх. Хэвлэлийн эрх чөлөө, ардчилал, ил тод байдал гээд ярьдаг ч бодит байдалд захиалгат сэтгүүлзүй манай оронд ямар хүчтэйг энэ нэвтрүүлгээр харууллаа гэж ойлгож байна. Бид зөв асуудлынхаа үзүүрээс зуурч авсан. Биднийг илүү идэвхтэй ажиллуулах ташуур ч боллоо.

-“Паркаа аваръя” хөдөлгөөний цаашдын үйл ажиллагаа чиглэл?
-Одоо бид хотын даргыг паркаа аврах төлөвлөгөөгөө танилцуулахыг хүлээж байна. Боловсруулж байгаа гэж хэлээд биднийг өдийг хүртэл хүлээл­гэлээ. Хүлээлгэж байгаа шалтгаан нь аль нэг компани, хувь хүн, албан байгууллагаас ямар нэг хамааралгүй гэдгийг тайлбарлахыг шаардаж байна. Залуустаа хандахад “Тайван бай, өнөөдөр бид хэн нэгэнд ашиглагддаг, үйлчилдэг, хий хоосон уриалгад итгэн гүйж очиж жагсдаг үе өнгөрсөн.  Бид илүү ухаалаг байж, үр дүнгээ зөв тодорхойлсон ажлуудыг хийх болно” гэж хэлмээр байна.

-Энэ асуудалд холбоотой байгууллагуудын байр суурь ямар байв?
-Хамгийн сүүлийн үеийн мэдээл­лээр нийслэл хувь эзэмшлээ тодор­хойлохын тулд ажлын хэсэг гарган “Бодь” групптэй хамтран ажиллаж байгаа гэсэн. Ойрын хугацаанд тодорхой шийдвэрт хүрэх байх гэж найдаж байна. “Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн ч маш тэвчээртэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. “Эм Си Эс” компанийн хувьд барьж буй барилгынхаа 1-5 давхрыг хүүхэд залуучуудад зориулсан үйлчилгээтэй болгоно гэсэн. Үүнийгээ ажил хэрэг болгох үүднээс хотын удирдлагуудтай гарын үсэг зурахад бэлэн гэдгээ ч хэлсэн. Гэхдээ энэ нэвтрүүлгээр тус компанийн төлөөлөл болох хүн төдийлөн ам нээгээгүй нь бас л сонирхолтой. Анх Японы “Иточу” гэдэг компанитай Диснейлэнд байгуулна гэж нийслэлтэй гэрээ хийж, газрыг нь эзэмшүүлэхээр ч өгсөн. Тэр цагаас хойш хоёр ч удаа гэрээнд өөрчлөлт орсон. Дараа нь, “Иточу” компани гэнэт алга болчихсон бөгөөд тухайн үед хийсэн гэрээ, хувь хөрөнгөө “Итосан” гэдэг “Бодь” группийг үүсгэн байгуулагч компанид бэлэглэсэн байдаг. Тэр үеээс хойш бэлэглэлийн гэрээ болон бусад баримт бичиг нь олдохгүй болчихсон хэдий ч “Паркаа аваръя” хөдөлгөөн үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш гэрээ хэлэлцээр болоод бусад баримт бичгийг албан ёсны болгож эхэлсэн. “Бодь” болон “Мон-Уран” хоёрын маргаан одоо ч гэсэн шүүхээр шийдэгдээгүй маргаантай хэвээрээ л байна. Наранхүүгийн зүгээс “Бодь” газраа өгвөл би ч гэсэн өгнө хэмээн мэдэгдсэн. Тийм учраас энэ асуудал хэрхэн хаашаа эргэх вэ гэдэг нь “Бодь” групп-ээс ихээсэн хамааралтай болж байна.

0 Сэтгэгдэл
Munhbatiin zuv ch bai buruu ch bai Parkiin gazriig huviin companiudad bish Mongoliin myanga myangan huuhed zaluuchuudad uldeeh ni zuitei yum bish uu. Bodi MCS -tenguud ter gazar deer buudal bish zriulaltaar ni ashiglaval zaaval hen ch yu ch gehgui biz dee
Bayachuudtai temtseh gazar baiguulchival taarah hun bna .Bayan humuust ataarhaj yavdag uuruu bayalagiig burduulj chadaaguidee bagin naizdaa ataarhana .Hurungutnuud bayalagig buteej uls ornig hugjuuldeg shuudee
tegeed ch ter umnu ni gazar olgoj bsn ter uursduu huuhedgui yum shig aashiltsgaasan humuus haana bna ve? Hariutslaga tootsoh heregtei. Munhbayar Enkhbold Zorigt morigt odoo nuuree hiih gazargui bolson uu eswel huuhduudee Disneylandruu togluulahaar gadagshaa yawsan uu
Park deer huuhduudee togluulchaad garch yawahad huuhduud ene yuun baishinguud yum be geheer zochid buudal geh uu? Munkhbataa uneheer shudargaar temtsej baiwal chamaig demjih hun mash olon bgashuu
мсс бодь ийг бид дийлэхгүй ээ хөөрхий
zov shuu tanid zorigtoi tuushtai bgaarai gej helie .1 zaluu ch gesen iim zob bodoltoi ireeduin irgediinhee toloo yavj bhad busad ni haraad suuj bolohgui demjij bna .
MCS iin egchiin bugsiig dolooj emlegtei bolsonoo yu gej tailbarlah yum boloo Boldsaihan emch Gaigui hun yum bh gesen uuruu harin ***** arichah baitgai ***** doloogch
zuv shyy, hotiin irgeded hotiin tuvduu park heregtei, Hotoos hol 30-40 km-t huviin emnelegtei Boldsaihan metiin bayachuud l ochij hyyhdee togluulah baih
ZORILGINHOO ESREG TUUSHTAI TEMTSEEREI GJ MONGOLIN ZALUUCHUUDIN HOLBOONIHOND URIALMAAR BNA. LUIVARCHIN YUMNUUDIG YAG ANHNIH SHIG N YUCHGUI BOLGOH HEREGTEI. UNEHEER PARK BAIGUULAHAAR BSIN BOL ODII HURTEL UHSENEE HJ BDGIN. ODOOGIN PARK-D OLIGTOI SUUCHIH TOGLOOCH CH BDGGUI BIZDEE. TM L IH MONGOTEI YUM BOL ZAAVAL ARD TUMNII UMCHIIG AVILGAAR IH MONGO OGCH BJ AVCH BHAAR HOTIN ZAHAD TOMOOHON HEMJEENI SPORT TSOGTSOLBOR, AMRALTIN BGUULAMJIG BARIHAD YADIN YUGAA HGD END SHAMBAARALDAAD ZUURALDAAD BDG BNAA UHAANTAI HUMUUS BOL OOR YUM BODMOOR YUMDAA...
huniig baasaar ni duudah ter hen be...
ene neg teneg gar hudlaa yu hiij buteeggui baij, um hiij bgaa ulsuudiiig boliodooi heden jiliin daraa iergediin hural, ih hural MAH gishuun geed solioroood yavaad ehelne dee.
Parkaan avraad daraa ni yag yaah yum bol do
Найрамдалд Шижирийн аманд 4га газар яaралтай хямд зарна. 50505505
Boldsaihan unen ug helsen shuu! Unen ug helsen hund hun esheetei gej. Uneheer yu ch hiij buteej uzeegui, busdyn buteesniig ustgahyg sanaarhagchdad oron zai baikh yosgui. Hen negen uls terchiin togloomyn huuheldei.
Boldsaihan unen ug helsen shuu! Unen ug helsen hund hun esheetei gej. Uneheer yu ch hiij buteej uzeegui, busdyn buteesniig ustgahyg sanaarhagchdad oron zai baikh yosgui. Hen negen uls terchiin togloomyn huuheldei.
zarim neg ugni bol ugaasa unen shde 90.d onii huuhduud heterhii belenchleh setgelgeetei boltson arai l denduu
zuw2. awarch yldene gej naidaj bna. bodi mcs 2 odoo bolimoor uym. mongol zaluusiin ireeduig. luiwardaj awaad duuslaa. zaluuchuudad zoruilsan neg ch uymgui ene undesnii gekh todotgoltoi companuudad tomookhon shalgalt khiikh kheregtei
Хамгийн их уншсан