Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбадрах сумын иргэд ураны олборлолтыг бүрмөсөн зогсоож өгөхийг хүсэв

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчдын төлөөлөл, “Гал үндэстэн холбоо”-ныхон ураны улмаас үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Улаанбадрах суманд Францын хөрөнгө оруулалттай Кожеговь компани тус суманд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш мал ямар нэгэн согогтой төрөх болсон. Өнгөрсөн хавар л гэхэд малчин Норсүрэнгийн тугам бөөнөөрөө үхсэн нь уран олборлосноос үүдэлтэй хэмээн малчид, нутгийн ард олон үзсэн. Үүнд Засгийн газраас ажлын хэсэг гарган шинжилгээ хийлгэсэн ч тухайн компанийн үйл ажиллагаанаас үүдэлгүй гэсэн дүгнэлт гаргасан юм. Харин малчид Засгийн газраас гарсан ажлын хэсгийнхний дүгнэлтэд итгэхгүй байгаа, тиймээс ч 700 км-ын цаанаас үнэн бодит мэдээллийг өгөхөөр ирлээ гэж байсан юм.
Тэд хэлэхдээ, “Улаанбадрах суманд ганцхан Норсүрэнгийн 20 үхэр үхээгүй. Тус сумын гурван багийн 119 айлын хотонд ургийн гажигтой мал төрсөн. Тухайлбал, Улаанбадрах сумын Аргалант багийн малчин Оюун-Эрдэнийд хэвтээ ботго, Баасанбатынд сохор ишиг тав, Мөнхбаярынд нуруу нь дутуу унага, Сангийн далай багийн малчин Чулуунбаатарынд хоёр толгойтой хурга, Баянбогд багийн малчин Балчиндоржийн гурван хөлтэй тугал, Дэлгэрсайханыд гурван хөлтэй ишиг гэх мэт уруулгүй ишиг, урд хөлгүй унага, үсгүй сохор, хүзүүгүй ишиг, толгойгүй хурга гарах болсон. Энэ мэтээр 21 айлын хотонд ургийн гажигтай төл мал гараад байна. Энэ бол Кожеговийн үйл ажиллагаагаас болж байна” гэсэн юм. Төл мал эрэмдэг, зэрэмдэг мэндэлхээс гадна нас бие гүйцсэн мал сүүлийн үед өвчлөх болсон байна. Тус сумын малчин Оюун-Эрдэнийн дөрвөн тэмээ явж чадахгүй болсон байна. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 24-нд өрөөсөн нүдгүй унага төрсөн байна. Өнөөдөр малаас хоёр толгойтой хурга гарч байхад маргааш төрсөн эхээс хоёр толгойтой хүүхэд гарах вий гэсэн айдас байгааг малчид хэлж байна.
Нэг сартай хүүхдийг эхээс нь авч үлдэж найман сар хүртэл нь ингэний сүүгээр тэжээхэд элгэний биохимийн шинжилгээгээр элгэнд байх вирусын хэмжээ байх хэмжээнээсээ ес дахин өндөр гарсан байна. Мөн Дорноговь аймгийн Эрүүл мэндийн төвөөс 20 хүний элгэнд нарийн мэргэжлйн шинжилгээ хийхэд 15 нь В вирус тээж байна гэсэн дүгнэлт гарчээ. Энэ мэт хүнтэй, малтайгаа хордоод байгааг малчдын төлөөлөл хэлж байна.
Тиймээс компанийн үйл ажиллагааг зогсоож, лицензийг нь цуцалж өгөхийг төрийн гурван өндөрлөгөөс хүсч байгаагаа хэлсэн юм. Мөн малчид өрх бүрээс гарын үсэг цуглуулснаа холбогдох хүмүүст нь өгнө гэж байлаа.
Кожеговь компанийн хувьд Улаанбадрах суманд 1998 оноос хойш ураны хайгуулын үйл ажиллагаа эрхэлж ирсэн байна. Энэ үед хүн малд ямар нэгэн хор нөлөө байгаагүй аж. Харин 2010 оноос хойш туршилтаар олборлосноос хойш л мал, хүнд хор нөлөө үзүүлж эхэлсэн байна.  
Хэвлэлийн хурлыг хамтран зохион байгуулж байгаа “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр, “Улаанбадрах сумын иргэдтэй бүтэн жилийн турш харилцаа холбоотой байгаа. Энэ сум гамшгийн хэмжээнд хүрлээ гэдгийг зарласан бол өнөөдөр малчид байдал ямар байгааг хэлж байна. Төрийн бодлогын алдаа, хэн нэг компанийн эзний мөнгөтэй болох хүсэл, түүний алдаа нь Монголын ард түмэн байх ёсгүй. Үүнд манай холбоо хатуу байр суурьтай байгаа. Төрийн тэргүүндээ өрх болгон захиа авчирч өгөөд үүнийг цэгцэлж өгөөч гэж гуйж байна. Энэ хүмүүс арга ядахдаа л ийм зүйл хийж байгаа биз дээ. Бид төрөөс одоо шалгалт авах гэж байна. Арева компанийн охин Кожеговь нь илүү юу, ард түмэн нь илүү гэдгийг асууна. Төр биднийг эс тоовоос Улаанбадрахад үүссэн нөхцөл байдлыг төрийн гурван өндөрлөг хариуцна гэдгийг “Гал үндэстэн” холбооноос хатуу анхааруулж байна. Дараагийн бидний тэмцэл бол хэвлэлийн хурал биш ээ. Иргэд ямар тэмцэл хийнэ тэнд бид байх болно. Биднийг тийм зам руу битгий оруулаарай гэдэг хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт хамт тавина. Яагаад бид заавал атомын цахилгаан станц гээд гүйгээд байгаа юм. Түүний оронд сэргээгдэх эрчим хүчээ ашиглаж болохгүй юм уу. Энэ талаар сурч боловсорсон хүмүүс нь яагаад дуугарахгүй байна вэ” гэв.
Гал үндэстэн холбоо, Улаанбадрах сумын малчдын хувьд энэ асуудлаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа гурван нэр дэвшигчид мөн хүргүүлнэ гэлээ. Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрт цөмийн аюул, ураны хор хөнөөлийг цэгцлэх тухай орсон нь сайшаалтай хэрэг байна гэдгийг Гал үндэстэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
saruul gej durak ***** baigaach, chinii huuhed 2 tolgoitoi garch baij l oilgoh gee yu?
erguu malnuudaa ta hed tsus oirtood iim balai gajig bolj baigaan bayjuulaagui uraanaas tsatsargiin hordlog avna gej yu baidgiin
Хамгийн их уншсан