Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Обама “баригдсан нь”

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Цагаан ордонд болсон нэгэн хүлээн авалтын үеэр цагаан цамцныхаа зах дээр уруулын будагны хээтэй гарч иржээ. Тэрээр гэртээ ороод эхнэр Мишельтэйгээ асуудал үүсгэхгүйн тулд уруулын будагны хэргийг олон нийтийн өмнө тайлбарласан нь илүү дээр гэж үзсэн бололтой. Хүлээн авалтын танхимд орж зочидтой мэндэлмэгцээ “Халуун дотноор хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Энэ халуун дулаан уур амьсгалын илэрхийлэл болсон нэгэн тэмдэг миний цамцны зах дээр үлдсэн байна. Үүний эзэн хэн гэдгийг би хэлэх ёстой” гээд “Жессика Санчез хаана байна” хэмээн зочдыг гүйлгэн харснаа  “Гэхдээ энэ Жессика Санчез биш түүний нагац эгч байсан юм” хэмээн хошигноод авчээ. Ерөнхийлөгч төгсгөлд нь “Та нар бүгдээрээ гэрч шүү. Гэртээ хариад Мишельтэй асуудал үүсгэмээргүй байна” хэмээн үзэгчдийг хөгжөөсөн байна.
Хүлээн авалтад орж ирэх үеэр Ерөнхийлөгчтэй мэндэлсэн  “American Idol” тэмцээний оролцогч Жессика Санчез төрийн тэргүүнийхээ цамцны захан дээр уруулын хээгээ үлдээж орхисон нь энэ ажээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан