Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СС-ийн цэрэг асан өвгөн зууны нууцыг тайллаа

Пруссын хаанаас Оросын  нэгдүгээр Петр хаанд бэлэг болгосон хуван танхим хаачсан тухай таамаг бол өнгөрсөн зууны нууцын нэг яах аргагүй мөн. Энэ бол элдэв сонин сийлбэр бүхий дан хуваар доторлосон том өрөө л дөө. Дэлхийн хоёрдугаар дайны үед 1941 онд Хааны тосгоноос Гитлерийн Германы цэргүүд авч яваад 1942-1944 онд Кенигсбергт үзмэр болгож байсан энэ гайхамшигт танхим дараа нь сураггүй алга болсон юм.
Харин СС-ийн цэрэг байсан, одоо 90 настай Вильгельм Крафт хуван танхимын тухай сургийг сэтгүүлчдэд дэлгэсэн байна. Тэрээр Германы нууц албадаас айгаад энэ нууцыг олон жил хадгалж явсан ч одоо түүнд заналхийлэх хүн байхгүй гэж үзээд ийн дэлгэж байгаа гэнэ.
Тэрээр 1944 онд Норвегийн Берген хотод шумбагч онгоцонд алба хааж байхдаа бөмбөгөнд өртөж хөнгөн шархдаад Ютландын хойгийн Асаа тосгоны Скагнены цэргийн эмнэлэгт хэвтсэн гэнэ. Тэндээс гарах үед нь  цэргүүд том нүх ухаж, төдхөн ачааны галт тэрэг ирсэн. Тэгэхэд тэнд модон хайрцагтай зүйл буулгаж эхлэхэд их үнэ цэнтэй зүйл байгаа нь анзаарагдсан гэнэ. Тэнд байгсдыг бүгдэд нь энэ талаар ам ангайвал буудна хэмээн сүрдүүлсэн байна. Крафт тэр бүх хайрцагт хуван танхимын эд зүйлийг хийсэн байсан гэж байгаа юм.

Герман эр энэ нууцаа хэдэн арван жил хадгалж чандалсан ч  одоо тэнд алба хааж байсан хүмүүсээс нэг ч хүн амьд үлдээгүй болохоор айх зүйлгүй болсон гэнэ.
Хуван танхимыг Пруссын хаан Фридрих I-д зориулж мастер Андреас Шлютер урласан гэдэг. 1709 онд барилгыг дуусаад удаагүй байтал муухан бэхэлсэн хуван хавтан нурснаас болоод хаан мастерыг эх орноосоо хөөсөн гэнэ. Фридрих хааны хүү Вильгельм I энэ танхимыг Оросын хаан нэгдүгээр Петрт бэлэглэжээ. Энэ гайхамшигт танхим Эх орны дайн эхэлтэл Хааны тосгонд байсныг нүүлгэн шилжүүлээгүйгээс болж гитлерчүүдийн олз болсон байна.

Германы Кенисбергт байсныг нь зөвлөлтийн цэрэг дайрах үед нүүлгэн шилжүүлсэн гэх нэгэн байхад түймэрт шатсан гэх нхэсэг ч байдаг. Зарим нь одоо хүртэл Кеннисбергт нууц газар хадгалж байгаа гэдэг. Юутай ч ор сураггүй алга болсон юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
юу ч ойлгосонгүй наад мэдээнээс чинь
Хамгийн их уншсан