Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаг агаарын мэдээг гар утсаараа авна

Та ухаалаг утастай бол цаг агаарын мэдээг гар утсандаа авах боломж бүрдэх нь.  Монгол улсад Ус цаг уурын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг угтаж  Цаг уур, орчны шинжилгээний газраас олон ажлыг хийхээр төлөвлөсний эхлэл болгож тус газраас ус, цаг агаар, орчны бүх төрлийн бодит ажиглалтын болон урьдчилсан мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс аж ахуйн нэгж, байгууллага, малчид, ард иргэдийг сэрэмжлүүлэх, хохирлыг бууруулах зорилгоор Apple iOS болон Google Android үйлдлийн системтэй ухаалаг гар утасны хэрэглэгчдэд зориулсан “Цаг агаар”  application-г энэ жилийн Үндэсний их баяр, наадмын өмнөхөн  нэвтрүүлэх юм байна. Энэхүү программыг гар утсандаа суулгаснаар хэрэглэгч та ус цаг агаар, орчны аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ, цаг агаарын урьдчилсан мэдээ, Цаг агаар болон гадаргын усны ажиглалтын бодит мэдээ, орчны чанарын мэдээ /ус, агаар, хөрс/ зэргийг гар утсаараа шуурхай хүлээн авч, ажил, амьдрал ахуйгаа зохицуулах боломжтой болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан