Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Наран үүрд мандаж байг” дуу ингэж төрж

Өнөөдөр оросын яруу найрагч Лев Ошанины төрсөн өдөр тохиож байна. Энэ найрагчийн орос, зөвлөлтийн ер дэлхий дахины багачуудын хөг нийлүүлэн дуулах дуртай “Наран үүрд мандаг” гэдэг дууг нь мэдэхгүй нэгэн үеийнхэн байхгүй.
Ээждээ хайртай, эх дэлхийдээ, хайртай хүүхэд бүрийн дуулах дуртай энэ дуу хэрхэн төрсөн бэ.
Хагас зууны өмнөөөс хүүхэд багачуудын сүлд дуу болсон энэ дууны гол санаа бүр 1928 онд гарсан байна. Дөрвөн настай жаал “үүрд мөнх байг” гэдэг үгийг хэлж байсныг хэн нэгэн хүүхдийн зохиолч, алдарт “Айболит доктор”-ыг зохиогч Корней Чуковский  д өгч. Тэгээд найрагч хүүхдийн “Хоёроос тав хүртэл” номдоо оруулжээ. Энэ нь өнөөх алдарт дууны дахилт болсон         
“Үүрд мөнх мандаж байг наран
Үүрд мөнх цэлмэг байг тэнгэр
Үүрд мөнх наслаг ээж
Үүрд мөнх байж байг би”

гэсэн гайхамшигт дөрвөн мөр л дөө.  Ингэж байтал зураач Кокорекин энэ дөрвөн мөрийг ашиглаад Майн-1-ний баярын зурагт хуудас хийж. Энэ зурагт хуудас тэр дороо л алдаршиж 1960 онд Улаан талбайд заларлаа.  
Үүнийг харсан  хөгжмийн зохиолч Аркадий Островскийн сэтгэл хөдөлж нэг  санаа төрж. Тэгээд хуучин танил, хамтрагч Лев Ошанинд тэр дөрвөн мөрийг дахилт болгоод нэг дууны үг бичиж аль гэж л дээ. Ошанин найрагч эхлээд “Би хүүхдийн дуу бичиж байгаагүй” хэмээн  татгалзахад Островский ятгаж заавал хүүхдийн гэх юмгүй томцуул ч дуулна гэсэн байна. Островский хөгжмийн зохиолчид бол дахилтын дөрвөн мөрийн хөгжим бүр бараг бэлэн болчихсон байсан гэдэг. Найрагч бодож бодож ерөөсөө л хүүхэд зураг зураад тэндээ энэ үгсийг бичиж байгаа үйл явдлыг дүрслээд буулгачихаж. Ингээд л
Хуудасхан цаас жаал хүү аваад
Хурмаст тэнгэрийг нартай нь зурлаа
Нарны зургийн нэгээхэн дор
Нандинаар тэр ингэж бичлээ
            Үүрд мөнх мандаж байг наран
Үүрд мөнх цэлмэг байг тэнгэр
Үүрд мөнх амьдарч байг миний ээж
Үүрд мөнх байж байг би
гэсэн  гайхамшигт үгтэй дуу бэлэн болж дээ.
Дууг 1962 онд Хельсинкт болсон Дэлхийн залуучууд оюутны YII наадмаас алтан медаль хүртэж ирээд байсан дуучин Тамара Миансарова 1963 онд анх дуулж олны хүртээл болгожээ.
Харин ийм гайхамшигт дуу төрөх гол санааг гаргасан тэр дөрвөн настай жаалын нэрийг  Костя Баранников гэдэг байсан гэнэ. Түүнийг бүр хожуу Уралын нэг заводод ажиллаж байсан гэсэн яриа бий. Өөр нэг хувилбараар бол 20 настайдаа Эх орны дайны фронтод амь үрэгдсэн гэдэг.

2 Сэтгэгдэл
Гоё биш юмаа гэхэд боломжийн дуулчихвал илгээнэ ээ
Гайхалиай шүү дээ. Энэ дууг хүүхэд наснаасаа дуулж өссөн Хорын өмнө дуулах мөрөөдөлтэй. Одоо би сургуулийнхаа урлагийн үзлэгээр 6 настай Нэгдүгээр ангийнхаа сурагчдын өмнө зогсож тэдэнтэйгээ дуулахаар бэлтгэж байна
Хамгийн их уншсан