Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Путины ил болоогүй гавьяа

Германы Дрезден хотынхны өнөө ч ярьсаар байдаг нэгэн түүх. Берлиний ханыг нурааж хүйтэн дайн төгсгөл болж, хоёр Герман нэгдэх эхлэл тавигдсан тэр нэг өдөр 5000 хүн тагнуулын албаны байр руу жагсаад иржээ. Тэнд мэдээж ардчилсан Германы хамаг л тагнуулын нэрсээс эхлээд тайлан мэдээ бүх зүйл байжээ. Тэр бүхэн ил болбол тэдгээр хүний амь нас аюулд орлоо гэсэн үг. Хамгийн аюултай нь тагнуулын байрны яг зэргэлдээ ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах байгууллагын салбар байлаа. Уурлаж бухимдсан хүмүүс замдаа таарсан бүхнийг сүйтгэхэд бэлэн байв. Олны бухимдлыг харсан дарга нь зугтаачих нь тэр. Тэнд үлдсэн дэд хурандаа хөрш цэргийн анги руу утасдаж тусламж гуйхад Москвагаас тушаал ирээгүй байхад  бид очиж чадахгүй гэсэн хариу өгч. Москва болохоор таг чиг.
Бухимдаж, бас хөөрсөн хүмүүс хашаанд ороод ирлээ. Тэд германчуудыг хуваасан нь Зөвлөлтийн, коммунистуудын буруу хэмээн бухимдсан нь илт. Зарим нь согтуу, гартаа шилтэй шар айраг барьсан харагдана. Байшинг зөвлөлтийн ердөө л найман офицер хамгаалж үлдсэн байлаа. Тэр үед нэг  дэд хурандаа байшингаас гарч ирээд “Берлиний хана нурах бол хэний ч хүсч байсан зүйл. Харин энэ байшинг бол бид хамгаалж байна. Энэ бол Зөвлөлт холбоот улсын өмч. Бидний офицерууд үүргээ биелүүлж байна” гэж жагсагчдад хандаж хэлсэн байна. Нөгөө долоо  зэвсэгтэйгээ цонхон дээр зогсч байж. Гарч ирсэн дэд хурандаа гар буугаа бариад жагсагчдын өмнө очиж “Би офицер хүн. Надад 12 сум байна. Нэгийг нь би өөртөө үлдээнэ. Та нар хүссэнээ хийх гэх юм бол би буудна. Би цэргийн хүн, өөрөөр чадахгүй” гээд довжоогоор аажуухан алхаж өгссөн байна. Хэд алхаад эргэж харахад хүмүүс байрнаасаа хөдөлсөнгүй. Араас нь шар айрагны лонх, чулуу шидлээд эхлэх байх гэсэн ч хэн ч  юу ч шидсэнгүй. Дахиад хэд алхаад эргэж харахад хүмүүс тарж байсан гэдэг. Ингэж жагсаалд оролцсон германчуудаас хэн нь ч ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны байранд нэвтэрсэнгүй. Зөвлөлтийн тагнуулын ямар ч баримт бичгийг хөндсөнгүй өнгөрч.
Энэ түүхийг өнөөдөр ч гэсэн Дрезденд бараг л домог шиг ярьцгаадаг гэнэ. Тухайн үед тэр дэд хурандааг хэн гэдгийг нь германчууд мэдэхгүй байсан бол өнөөдөр дэлхий мэддэг болж. Тэр дэд хурандаа бол ОХУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путин байжээ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
thh vnen shu
thh vnen shu
Ийм хүнтэй Бат-Эрдэнийг зүйрлээд байгаа хүмүүс байгаал байгаамдаа
Ийм хүнтэй Бат-Эрдэнийг зүйрлээд байгаа т1-үүд байгаал байгаамдаа
thh vnen shu
thh vnen shu
Огт ойлгосонгvй, Путин хаана байсан юм бэ? Тагнуулын байранд юм уу, Аюулаас хамгаалах хороонд юм уу. Энд бичсэнээр бол тэр 5000 хvн Тагнуулын байр руу жагсаад ирсэн гэх юм.
тэр нэг өдөр 5000 хүн тагнуулын албаны байр руу жагсаад иржээ. Тэнд мэдээж ардчилсан Германы хамаг л тагнуулын нэрсээс эхлээд тайлан мэдээ бүх зүйл байжээ. Хамгийн аюултай нь тагнуулын байрны яг зэргэлдээ ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах байгууллагын салбар байлаа. Уурлаж бухимдсан хүмүүс замдаа таарсан бүхнийг сүйтгэхэд бэлэн байв. Олны бухимдлыг харсан дарга нь зугтаачих нь тэр. Тэнд үлдсэн дэд хурандаа хөрш цэргийн анги руу утасдаж тусламж гуйхад Москвагаас тушаал ирээгүй байхад бид очиж чадахгүй гэсэн хариу өгч. Москва болохоор таг чиг. Бухимдаж, бас хөөрсөн хүмүүс хашаанд ороод ирлээ. Тэд германчуудыг хуваасан нь Зөвлөлтийн, коммунистуудын буруу хэмээн бухимдсан нь илт. Зарим нь согтуу, гартаа шилтэй шар айраг барьсан харагдана. Байшинг зөвлөлтийн ердөө л найман офицер хамгаалж үлдсэн байлаа. Тэр үед нэг дэд хурандаа байшингаас гарч ирээд “Берлиний хана нурах бол хэний ч хүсч байсан зүйл. Харин энэ байшинг бол бид хамгаалж байна. Энэ бол Зөвлөлт холбоот улсын өмч. Бидний офицерууд үүргээ биелүүлж байна” гэж жагсагчдад хандаж хэлсэн байна. Нөгөө долоо зэвсэгтэйгээ цонхон дээр зогсч байж. Гарч ирсэн дэд хурандаа гар буугаа бариад жагсагчдын өмнө очиж “Би офицер хүн. Надад 12 сум байна. Нэгийг нь би өөртөө үлдээнэ. Та нар хүссэнээ хийх гэх юм бол би буудна. Би цэргийн хүн, өөрөөр чадахгүй” гээд довжоогоор аажуухан алхаж өгссөн байна. Хэд алхаад эргэж харахад хүмүүс байрнаасаа хөдөлсөнгүй. Араас нь шар айрагны лонх, чулуу шидлээд эхлэх байх гэсэн ч хэн ч юу ч шидсэнгүй. Дахиад хэд алхаад эргэж харахад хүмүүс тарж байсан гэдэг. Ингэж жагсаалд оролцсон германчуудаас хэн нь ч ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны байранд нэвтэрсэнгүй. Зөвлөлтийн тагнуулын ямар ч баримт бичгийг хөндсөнгүй өнгөрч.
Orosyn baharh*****
manaid putin shig hun heregtei bna daa .ulsaa ard tumnee gesen hunii ig bh daa taivan tsagiin
Burhanaas orosuudad zayasan hun baih
жинхэнэ мужик байна даа.
Manaihan bl hamt oroh bsn da
Хамгийн их уншсан