Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гишүүдийн хүүхдүүд Төрийн ордонтой танилцав

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. Энэ өдрийн хүрээнд УИХ-ын эмэгтэй гишүүдийн урилгаар УИХ-ын 76 гишүүний 135 хүүхэд Төрийн ордонтой танилцаж аав, ээж, өвөө, эмээгийнхээ хийдэг ажилтай танилцсан юм. Нийтдээ 135 хүүхдийг хоёр ээлжээр чуулганы хуралдаанд оролцуулсан юм. Үүнээс хамгийн бага хүүхэд нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийнх байсан бол хамгийн том нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүү өөрийн хүүхэдтэйгээ хамт ирсэн байв. Чуулганы танхимд орсон хүүхдүүд “Аав аа” гэж хашгирч чуулганы хуралдааныг багагүй завсарлуулаад авсан юм.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан