Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шивээсний хатан хаан тодруулжээ


Өнгөрсөн сарын сүүлчээр ОХУ-ын нийслэл Москва хотноо Шивээсний Олон улсын VI бага хурал болж оросын болон Австри, Унгар, Польш, АНУ-ын болон бусад орны  биен дээрх зураг урлалын 150 студиийн уран бүтээлчид оролцжээ. Бага хурлын үеэр анх удаа шивээстэй бүсгүйчүүдийн дунд “Шивээсний хатан хаан” гэсэн тэмцээн зохион байгуулахад энэ оны хатан хаанаар оросын Екатеринбург хотын бүжгийн нэгэн студийн бүжигчин Светлана Ананас гэдэг бүсгүй тодорсон байна.
Тэрээр “Би хэзээ нэгэн цагт шивээсний их хуралд оролцож , өөрийнхөө гайхамшигт урлагийг олонд үзүүлэхийг мөрөөддөг байсан. Би зургаа интернетэд тавьсан байсан чинь л энэ тэмцээнд оролцох урилга ирсэн. Хамгийн гол нь энэ шивээсийг хийсэн Алексейд баярлалаа” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан