Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“МИАТ” компаниас мөнгө завшсан хэргийг шүүнэ


Баянзүрх дүүргийн шүүх Дайны эрсдэлийн даатгал нэрээр “МИАТ” компаниас их хэмжээний мөнгө завшсан найман хүнд холбогдох хэргийг өнөөдөр 10:00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шүүнэ.
Энэ хэрэгт тус компанийн гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, “Монголиан эйртранспорт групп” компанийг үүсгэн байгуулагч, захирал С.Батхишиг, “МИАТ” компанийн дэд захирал асан Р.Бат-Эрдэнэ, “Транстрейд Би Ди Си” банк бус санхүүгийн байгууллагын захирал Н.Гантөмөр, Голомт банкны “Солонго” салбарын захирал асан Г.Саранчимэг нарыг яллагдагчаар татсан. Тэднийг Эрүүгийн хуулийн бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, мөнгө угаасан гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан