Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хар хивсний ёслол

Жүжигчин Анжелина Жоли хорт хавдрын улмаас хорвоог орхисон нагац эгчийнхээ дурсгалыг хүндэтгэх үүднээс нөхрийнхөө бүтээсэн “World War Z” киноны нээлтийн улаан хивсний ёслолын өнгийг хар болгон өөрчилжээ. Тэрээр нагац эгчийнхээ оршуулах ёслолд оролцож чадаагүй, Б.Питтийн киноны нээлтэд оролцохоор цагийн хуваарь нь давхацсан учраас ийм байдлаар хүндэтгэлээ илэрхийлсэн байна.
Удмын генд нь байдаг хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд хоёр хөхөө авахуулж, хиймэл хөх суулгуулсан Анжелина Жоли мэс заслаас хойшхи анхны улаан хивсний ёслолд оролцож буй нь энэ юм. А.Жоли болон Б.Питт хоёул энэ өдөр хар хувцас өмсчээ. Б.Питтийн продюсерлэж, өөрөө гол дүрд нь тоглосон “World War Z” кино асар их зардлаар, олон жил ажилласны эцэст дэлгэцэнд гарч байгаа бөгөөд А.Жоли нөхрөөрөө маш их бахархаж байна хэмээн ярьжээ.







0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан