Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулийг төлбөргүй болгох хуулийн төсөл санаачилна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаар хийж, УИХ-д хоёр хуулийг төсөл өргөн барих шийдвэрийг гаргажээ. Эхний хуулийн төсөл нь гурваас дээш хүүхэдтэй эхчүүдэд тэтгэлэг олгох тухай хуулийн төсөл байх юм байна.
Гэхдээ энэ хуулийн төсөл нь анх удаа санаачилж байгаа зүйл биш аж. Хоёр жилийн өмнө энэ хуулийн төслийг санаачилж, УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдээд явж байхад нь Ардчилсан намынхан завсарлага авч, улс орны эдийн засаг хүрэлцэхгүй гэх шалтгаанаар хойшлуулж, гацааж байсан гэх. Гэтэл хоёр жилийн өмнө бидний санаачлаад явж байсан төслийг одоо АН-ынхан хэлэлцэнэ гээд явж байгаа нь зохимжгүй байна гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлсэн юм. Эл хуулийн зорилго нь хүн амаа өсгөхөд тусална гэсэн юм.
Бүлгийн хурлаас гарсан бас нэгэн шийдвэрийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан юм. Энэ хуулийн төсөл нь их, дээд сургуулийг төлбөргүй болгох хуулийн төсөл аж. Энэ хуулийг баталж хэрэгжүүлснээр улсын төсөвт дарамт учрахгүй гэдгийг бүлгийн дарга Н.Энхболд тайлбарлаж байна. Учир нь, өмнө нь малчин болон төрийн албан хаагчийн  нэг хүүхдийг төр үнэ төлбөргүй сургаж байхад нийт оюутнуудын 80 орчим хувийг эзэлдэг байсан. Тиймээс оюутны сургалтын төлбөрийг бүр мөсөн хөнгөлөхөд улсын төсөвт дарамт учрахгүй. Тэр тусмаа одоогийн эдийн засгийн өсөлтөө хадгалаад явахад л боломжтой гэж тэд үзэж байгаагаа хэлсэн юм.

Оюутны их дээд сургуулийн төлбөрийг 100 хувь чөлөөлнө гэдэг бол эх орныхоо эздийн хувь заяаг баталгаажуулж байгаа бас нэгэн хэлбэр гэдгийг эрхэм гишүүн Д.Сарангэрэл онцолсон. Энэ жишиг АНУ-аас эхлээд хөгжингүй маш олон оронд байдаг тухай тэрээр онцолсон юм.
Гэхдээ эл хууль мөрдөгдөж эхэлснээр эх орны бүтээн байгуулалтад оролцох залуус байхгүй болж бүгд их дээд сургууль төгссөн, диплом өвөртөлсөн цагаан гартнууд болох юм биш биз. Хэдэн жилийн өмнө ихэнх залуус их дээд сургууль төгсөж ажил голоод байна гэж Мэргэжил сургалтын төвийг дэмжих бодлого хэрэгжүүлсэн. Үүнийгээ буцаад үгүй хийж байгаа юм биш биз гэсэн сэтгүүлчийн асуултад тэд хариулахдаа, “Одоогийн залуус яаж амьдрах вэ гэдгээ өөрсдөө сонгодог болж. Эцэг, эхээрээ ч хэлүүлдэггүй болсон байна. Тэгээд ч одоогийн залуус төрөөс өгч байгаа 70 мянгаа сургуулийн сургалтын төлбөртөө шууд хийчихдэг юм байна. Тэгэхээр тэр хүнд тодорхой хэмжээний мөнгө хэрэг болно. Энэ бүхнээ ажил хийж олохоос өөр гарцгүй” гэсэн тайлбарыг МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд өгсөн юм.
Мөн МАН-ын бүлгээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлаа хийж байгаа нэртэй давхар сонгуулийн сурталчилгаа хийж байна. Энэ нь хууль зөрчиж байгаа эсэх асуудлаар холбогдох газарт хандана гэсэн юм.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Энхболд чи эргүү би юм бол ингэж ярихаа боль. Та нар бидний мөнгөөр хараасаа түнтийлгэхл гэж төр барихаас биш хэзээ биднийг бодож байлаа. Та нарын тавьсан шилдэг элч Отгонбаяр ШУ, боловсролыг авсалж байсан нь тод болов. Та харт дахин эрх өгвөл бид дохиод сүйрэллүү орно. Бас оюутнуудчг авилгадах гэнэ үү
like
ЭНЭ МАН ийнхан ҮНЭН ГАЖИГТАЙ , ТАРХИНЫ ТУРААЛД ОРСОН НЬ харагддагийн ёо ёо, УЛСАА НЭГМӨСӨН ЗАРЧААЧ мэдрэлүүдийг толгойг нь бөхиилгө новшнууд,өөрсдийнхөө төлөө ард түмнийг худалдах нь.
yun erguu yum sanachildag ats nar we songuuli dohonguut ain odoo nuguu oyutanguud ni hoshgorood songuuli ogood ***** daraa ni ene huuli batlagdwal buun niigmiin idehgui demii diplomtoi amitad l hogloronodoo enenii orond sn surwal jinhen tetgeleg olgood bwal bolno
DEMII YUM HIIJ BAIHAAR TURIIN ALBAN HAAGCHDIIN HARIUTSLAGIIN TUHAI HUULIIN TUSUL SANAACHLAACHEE. HARIUTSLAGA ALDSAN BOL TURIIG HOHIROLGUI BOLGODOG , HURUNGIIG NI HURAADAG BAIH HEREGTEI. TSAG YEE MEDREECHEE
NEG MUSUN ARDCHILSAN SOTSIALIST ULS GEED ZARLACHIHAACH. TEGEED DURAARAA BOLTSGOO
tusuvt daramt uchuulalguu yahavdee. umnu ni turiin alban haagchiin huuhdiig unegui surgadag geed bdg yag unen deeree 350.000 tug l ugdug bsn suriin tulbur ni 1600.000 shuu dee daraa ni bur 140.000 ugdug bolson tegeed unegui surgaj bgaa geed bgamoo bas
ehleed uls eh ornoo hugjuuleech. halamj uguhuur bol uursdiinhuu mungunuus uguuch
naad halamjiin chanartai yumnuudaa boliochee. uursdiinhuu baiguulsan huuli bus surguuliudiig demjeed baih yum aa.naad surguuliudiig chini tugssun uilchlegch, zuugch, hudaldagchiin hereg mongold baihgui
Medeej bagsh nariin tsaling turuus uguh blguide. Tged 70 bolih l bh. Ter n deer bhda 70 oyutnii gard ugsunuus shuud tulburt ochson n deer boluu.
70000 uguhgui bolgood tulburt in hungulult vzvvlj bolnoshtei
ман бүр манарч дуусчээ. тэнэглэл ичдэггүй 2 нь бүр оюутнуудын саналыг төсвийн мөнгөөр худалдаж авах гэж балайрч байгаа юм байх нь. эх орны ирээдүйг бүр сөнөөхөөр шийджээ хөөрхий.
yavuurgui sanal ediin zasag muu bj deer n hooson tolgoitnuudaar duurj bhad .iim sanal gargaj bgaa n hurtel *****
Oyutnuudiig odoo halamjilj bolson sh dee. Odoo ene eronhii bolovsroliin surguuliin huuhduudiig 5 angi hurtel ni yamar negen tolborgui surgadag bas gadaad hel zaadaggui bolgoh huuli sanaachlahgui yum uu
medrel ym hiij yadag bnaa
unegui yum uneguiddeg gdgiig sanah blgui de
70-г давж гарах гээд таг ядцийн......
mongolin ih deed surguuliin tolboriig baihgui bolgoh ni buruu yagaad gevel mongol oronii ediin zasgin baigal muu baigaan deer deed surguuliin bagsh nar oyutnuudiin tolboriin 90 huviar tsalinjdag ene tsalin ni bagsh nart amidraliin heregtseend ni hurch chadaj baigaa biluu ene asuudliig bodoltson uzehl heregtei
Хамгийн их уншсан