Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг уртын дууч сая төгрөг хармаална

Д.Данзанравжаа агсны мэлмий гийсний 210 жилийн ойд зориулан аймгийн Засаг даргын захирамжаар Уртын дууны улсын уралдааныг энэ сарын сүүлчээр Сайншанд хотноо зохион байгуулахаар болжээ. Уралдааны зорилго нь  Монголын уртын дууны дуулах арга барил, нутаг нутгийн онцлогийг хамгаалж авч үлдэх, харилцан туршлага солилцох, ноён хутагт Д.Данзанравжаагийн зохиосон уртын дууны онцлогийг таниулах, мартагдсан дуунуудыг сэргээн дуулахад оршиж байгаа аж. Уралдааныг  уран бүтээлчид, ардын авьяастнуудын дунд зохион байгуулж байгаа бөгөөд 18-аас дээш насныхан оролцох гэнэ.
Улсын уралдаанд оролцогчдыг энэ сарын 25-ны өдөр хүртэл Саран хөхөө театрт бүртгэх юм. Харин тэргүүн байрт шалгарсан оролцогчийг сая, дэд байрыг 800 мянга, гуравдугаар байрт орсон уран бүтээлчийг 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан