Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨРСӨН ДЭЭР БУУЖ БУЙ “ШИНЭ СУМ” ТӨСӨЛ МОНГОЛ НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Шинэчлэлийн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу энэ оноос эхлэн орон нутгийг хөгжүүлэх хүрээнд “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Шинэ сум төсөл улсын хэмжээнд гурван суманд хэрэгжиж байгаагийн хоёр нь Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд хэрэгжүүлж байгаа юм. Тиймээс эдгээр суманд төслийн хэрэгжилт ямар байгаатай танилцахаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат нар Баянхонгор аймагт ажиллалаа.
Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад цогцолбор барих тендерт  “Их модун”, “Ти Ти Энд Би” компаниуд шалгарч өнгөрсөн сарын 10-наас бүтээн байгуулалтын ажилдаа оржээ. Одоогоор бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явж, өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллах Баянхонгорчууд эхнээс нь ажлаа хүлээлгэж өгөхөд бэлэн болсон байна.
Баянлиг сумд 11, Бууцагаанд долоон байгууламж барих бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг есдүгээр сарын 20 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа аж.
Баянлиг суманд барилгын ажлыг явуулж байгаа “Их модун” компани 20 ортой эмнэлгийн ажил, 650 хүүхдийн сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, захиргаа, спорт цогцолбор зэргийг барихаас эмнэлгийн ажил бараг дуусч, захиргааны барилгыг маргааш нөгөөдөргүй хүлээлгэж өгөхөд бэлэн болсон гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал М.Гантулга хэлсэн юм. Баянлиг сумын бүтээн байгуулалтад нийт 150 гаруй хүн ажиллаж байгаагийн  50 хувь нь орон нутгийн иргэд аж. Тиймээс ч “Шинэ сум” төсөл нь орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж байгаа бас нэгэн давуу талтайг нутгийнхан онцолж байв.
Энэ талаар Баянлиг сумын Засаг дарга С.Амарсанаа “Хөдөө орон нутгийг хөгжүүлэх тал дээр анхаарал тавьж эхэлсэн энэхүү төсөл амжилттай хэрэгжиж байна. Манай нутгийн иргэд цаг нартай уралдан төслөө хурдан хэрэгжүүлж, энэ хоёр сумаа жишиг сум болгохоор ажиллаж байгаа. Говь нутгийн хүн зоны амьдралд нөлөөлөх чухал зүйл болж буй “Шинэ сум” төсөл манай аймагт ажиллаж амьдрах олон гэр бүлийг дуудах байх гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Бүтээн байгуулалтын үр дүнд тус аймагт шинэ технологи нэвтэрч, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, хот руу шилжих их нүүдлийг сааруулах гээд олон давуу тал бий. Тиймээс ч гүйцэтгэгч компаниуд, аймгийн удирдлагууд урам зоригтойгоор ажиллаж буй. Харин бараа материалаа татахад асуудал тулгарч байгааг тэд хэлж байсан юм. Баянхонгор аймаг Улаанбаатар хотоос 800 км, Хятадын хилээс 300 км-ийн зайд оршдог учраас бараа материал татахад олон хоног зарцуулах, говийн элсэрхэг газар хүнд ачаатай машин явахад элсэнд суух зэрэг бэрхшээл гарч байгаа аж. Хамгийн гол нь,  Шивээ хүрэнгийн боомтоор зөвхөн нүүрс гаргадаг учраас барилгын материал авахад байгаа гэнэ. Баянлиг сумын бүтээн байгуулалтыг хариуцан ажиллаж байгаа “Их модун” компанийн 10 машин өнгөрсөн өдрүүдэд хил дээр саатан, 4, 5 хоног хүлээж байгаа талаар тус компаниас хэлж байв. Энэ асуудлыг анхаарч бүтээн байгуулалтад саад учруулахгүйгээр ажиллах нөхцөл бүрдүүлнэ гэдгийг Х.Баттулга сайд хэлж, бүтээн байгуулалтын ажил ахицтай байгааг үнэлж байсан юм. Мөн бүтээн байгуулалтыг цаасан дээр бус бодит хөрсөн дээр буулгаж, Монгол нутгийг захаас нь хөгжүүлж байгаа шинэчлэлийн Засгийн газрын үйл хэргийг дэмжиж, оролцох хүсэлтэй олон хүн талархлаа илэрхийлж байлаа.

0 Сэтгэгдэл
uvurhangain 2 ene 2 shig gants ch bolov neg iim yum bariad avmaar yumda. bi 2009 ond uvurhangai aimgiin hugjliin garts sedevt hurald orood turuulehdee ih chuhal sedev hundsun duu. eniig l bariad avsan bol bolchih ged bgaam da. daanch gar hul bolson te1 tuslahuud ni unen mal garuud bh yumda. zorigtiin tuslah gej unen sumtai baagii bn shuu. neriig ni demchig gsen bh shuu. bathuu, zorigt 2t yum yum l bnsh dee. nutag orondoo ih yum hiideggui yumaa gehed gants tom buteen baiguulalt hiichvel ug ni ard tumendee ih buyn bolno doo. ergeed amidralaa garsan ch ter. minii hiisen yum ged baharhamaar yum bgaam daa
Хамгийн их уншсан