Их багтаамжийн автобусыг татвараас чөлөөлөх асуудлыг дэмжлээ
2013 оны 6 сарын 6
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн сайд А.Гансүх танилцуулсан юм.
Түүний танилцуулснаар том оврын автобусаар зорчигчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж. Гэтэл монголд ашиглагдаж байгаа автобуснуудын 50 хувь нь үйлчилгээнд гарах боломжгүй болчихоод байгаа аж. Нэг жилд л гэхэд 90 орчим автобус үйлчилгээнээс хасагддаг аж. Мөн хувийн аж ахуйн нэгжүүдийн парк шинэчлэлт ч багагүй хуучирчээ. Тиймээс 24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж өгөхийг гишүүдээс хүссэн юм.
Энэ асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Энэ асуудлын зарчмыг нь дэмжиж байна. Гэхдээ арга, зам нь буруу байна. Ингэж татвараас чөлөөлснөөр Улсын төсвийн бүрдүүлэлт муу байна. Ирэх аравдугаар сар гэхэд монгол улсын эдийн засгийн байдал ямар байхыг тооцож үзсэн үү. Үүнийг анхаарах хэрэгтэй” гэсэн шүүмжлэлтэй байдлаар хандсан юм. Ийн энэ асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхи нь хэлэлцэх нь зүйтгэй гэж үзэн Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.