Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элснээс өөр юм үлдэхгүй нь

“Монгол орон дэлхийн дээрх хүчтэй цөлжиж буй орнуудын тоонд багтжээ, Монгол орон цөлжилтөөрөө “манлайлав”...” гэх үгсийг сонсоод яг одоо таньд юу бодогдож байна вэ?. Үүнийг уншиж суугаа та бод. Бидний оршин байгаа эх болсон байгаль дэлхий үзэсгэлэнт ногоон төрхөө алдаж хөлийн уланд шажигнах шар элс болно гээд. Энэ аюул ганц манай оронд ч тохиолдоод байгаа юм биш ажээ. Энэ цагт дэлхийн нийтэд аюулын их харангыг хэдийнээ дэлдээд эхэлжээ. Нэг ёсондоо дэлхийн нийтийн даяар асуудал болж хувираад байна. Үүнийг экосистемийн доройтол хэмээн ойлгож болно.
Цөлжилт хурдасч буй шалтгаан нь
 Сүүлийн үед асар хурдацтай тархаж буй нь технологийн хөгжлийн дүнд буй болсон агаар, хөрс, усны бохирдол, экологийн доройтол, түүнчлэн дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн нөлөөгөөр үүссэн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн аясаар явагдах  элэгдэлт гэсэн хоёр үндсэн шалтгаан байдаг ажээ. Мэдээж хүмүүс бидний буруутай үйл ажиллагаа хамгийн их нөлөө үзүүлдэг нь. Нэг жишээ дурдахад НҮБ-ын “Хүн ба шим нэгдэл” хөтөлбөрийн судалгаагаар цөлжилтийн 87 хувь нь хүний үйл ажиллагааны хүчин зүйлээс, долоон хувь нь байгалийн аясаас болж байна гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл манай оронд хийсэн судалгаагаар 30 хувь нь хүний үйл ажиллагаагаар, үлдсэн 70 хувь нь байгалийн аясаар явагдаж байна гэж тогтоогджээ. Ийм дүн гарсан нь манай оронд байгалийн баялагаа ашиглахын тулд байгальтайгаа хайр гамгүй харьцаж, тухайн газартаа нөхөн сэргээлт хийддэггүйтэй холбож үзэж болно. Мөн манай орны уур амьсгал, хөрсний байдлаас авч үзвэл бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой аж. Гэтэл атар газар эзэмшиж байна хэмээн 33 хувь хүртэл нь хагалж сүйтгэжээ. Энэ талаар тэртээ 1950 онд ЗХУ (хуучинаар) эрдэмтэн Грубов, Юнотов нар “Монгол орны нутаг дэвсгэрийн гурван хувь нь газар тариаланд тохиромжтой, харин үлдсэн хувь нь бэлчээрт тохирно” гэж судалж байсан дүгнэлт байдаг юм байна.
Өнөөдрийн байдлаар манай оронд хамгийн хурдацтай цөлжиж буй газруудаар:
•    Орхон, Сэлэнгийн тариалангийн сав газар
•    Их нууруудын хотгор
•    Нууруудын хөндий
•    Говийн бүс
•    Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгуудын төвийн ойр орчим юм.
      Цөлжилт манай оронд нүүрлээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд төр засаг, ард иргэд цөлжилтийн эсрэг олон ажлыг зохион байгуулсан. “Ногоон хэрэм”, “Аврал эрсэн эх дэлхий” гэх мэт олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа ч үр дүн нь нүдэнд үзэгдэж гарт баригдах нь ховор юм.
Эсвэл хэн нэгэн сэргэлэн нөхдүүд нь элдэвийн “чамин” нэртэй төрийн бус байгууллага нээчихнэ. Харамсалтай нь тэр нь байгаль орчиноо хамгаалах гэхээсээ илүү гадаад дотоодын томоохон төслүүдээс мөнгө авах зорилготой л байдаг. Хааяа нэг байгаль орчин, цөлжилт ихсэж байна гэх зэрэг хурал зохион байгуулахаас хэтрэхгүй. Гэхдээ бүгдийг нь мөнгөний төлөө гэж хараар будаж болохгүй. Үнэхээр эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалъя, үр хойчдоо унаган байгалиа энэ чигээр нь үлдээе гэх сэтгэлтэй хүмүүс бас бус байгаа. Үнэхээр ийм сэтгэлтэй хүмүүс “өдрийн од шиг” тохиолдох нь харамсалтай.
        Эх болсон сайхан Монгол орноо байгаа чигээр нь хамгаалах үлдэх нь дан ганц төр засгийн үүрэг биш. Эсвэл хэн нэгэн сэргэлэн нөхдүүдийн мөнгө олох арга хэрэгсэл болгох бус харин хувь хүн иргэд бид энэ үүргийг хүлээх хэрэгтэй.

Г.ЛХАГВАДОРЖ

0 Сэтгэгдэл
г,вг?д
Хамгийн их уншсан