Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Тэмүүжин: Мөнгө угаах гэмт хэрэг мөн эсэхийг тодорхойлно


УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс тодрууллаа.

-УИХ өнгөрсөн долоо хоногт Мөнгө угаах болон терорризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Олон улсын стандартад нийцсэн хууль болж чадсан уу. Хууль зүйн сайдын хувьд юу гэж үзэж байна вэ?
-Энэ хуулийн эцсийн найруулгыг өнөөдөр /өчигдөр/ ёсчилж байна. Тэгэхээр шинээр баталсан хууль үйлчилж эхлээгүй. Олон улсын стандартад нийцсэн хууль болсон. Олон улсын байгууллагуудаас шаардсан шаардлагуудыг 100 хувь хангаагүй ч Монгол Улсын нөхцөл байдалд тохирсон хууль гэж үзэж байна. 2006 онд баталсан хуульд Монгол Улсад хийгдэж байгаа гүйлгээний утга болон хяналтыг гадаадын байгууллага хийх зохицуулалттай байсан. Шинэ хуулиар үүнийг болиулж зөвхөн Монгол Улсын хууль сахиулах байгууллагууд гүйлгээгээ хянадаг болсон. Олон улсын хууль хяналтын байгууллагуудтай зөвхөн зөвшөөрлөөр харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу мэдээлэл солилцдог зохицуулалт оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь Монгол Улсын иргэний мөнгө, гүйлгээг хянахгүй. Манай хууль хяналтынхан өөрсдөө хянана гэсэн үг. Хэрэв манайх энэ хуулиа батлаагүй хууль эрх зүйн орчноо сайжруулаагүй байсан бол зургадугаар сарын 15-наас хойшхи манай улсын бүх гүйлгээ царцаж, удааширч иргэдийн бизнест таагүй нөхцөл үүсэх байсан.

-Цагдаагийнхан өчигдөр /уржигдар/ мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг сэжиглэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл өглөө. Түүний холбогдсон хэргийн талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?
-Мэдээж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Саатуулсан байгаа. Тодорхой асуудлаар шалгаж байна. Багагүй хэмжээний ам.долларын болон төгрөгийн гүйлгээ гурван банкинд байгаа дансанд нь орсон.

-Энэ мөнгө нь хадгалагдаж байсан гэсэн үг үү. Эсвэл тодорхой хугацаанд эргэлтэд оруулсан уу?
-Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эргэлдсэн мөнгө. Мөнгөний эх үүсвэрийн тухай тайлбараас шалтгаалж энэ нь мөнгө угаах хэрэг үү, өөр төрлийн гэмт хэрэг үү гэдгийг тодорхойлно. Одоогоор ямар утгатай, ямар үндэслэлтэй мөнгө эргэлдсэн бэ гэдэгт хангалттай тайлбар өгч чадахгүй байгаа. Одоогоор мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байгаа учраас хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан