Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Вильгельм Камм: Дэлхийн брэнд Монголд нээлтээ хийлээ

“Германд үйлдвэрлэв” хэмээх шошго чанар гэж шууд ойлгогддог. Монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ Герман чанарыг мэднэ. Тиймээс гал тогооны Герман брэнд Монголд орж ирж байгаа гэсэн мэдээ манай эзэгтэй нарыг баярлуулах биз ээ. Герман төдийгүй Европтоо гал тогооны тавилга хэрэгслийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Haecker” брэндийг “Долоон Болдог” ХХК Монголын зах зээлд оруулж ирж байгаа юм. Энэ тухай “Haecker” компанийн Азийн бүс хариуцсан менежер Вильгельм Каммтай ярилцлаа.

-“Haecker” брэндийн гал тогооны тавилга, хэрэгслийн бусдаас ялгарах онцлог, давуу тал нь юу вэ?
-Маш сайн үйлдлийн системтэй, дээд түвшний дизайн стандартын дагуу урт удаан ашиглах чанартай материалаар хийсэн байдаг. Манай бүтээгдэхүүн логистик, худалдан авалтын дараахь үйлчилгээ болоод Герман дахь үйлдвэрээс дэлхийн бусад орны түншүүд рүүгээ хэрхэн тээвэрлэх зэрэгтээ төгс гэж хэлж болохуйц туршлагатай.

-Танай компани бүтээгдэхүүнээ зөвхөн өндөр туршлагатай онцгой эрх бүхий дилерээр дамжуулан худалдаалдаг.  “Долоон Болдог” ХХК-ийг сонгосон шалтгаан нь юу вэ?
-Бид зах зээлээ сонгохдоо бидэнд байгаа бүх хувилбаруудыг анхааралтай судалж, шалгаж үзсэний эцэст шийдвэр гаргадаг. Хэрэв бид сайн зах зээлтэй орныг олж чадахгүй, оллоо гэхэд тэдэнтэй хамтран ажиллах талаар тохиролцож чадахгүй бол ажлаа хэзээ ч эхэлдэггүй. Харин “Долоон Болдог” ХХК бол маргаангүй бидний хүсэл сонирхолд нийцсэн компани учраас бидэнд цаашид, урт хугацаанд магадгүй бүр хэдэн үе ч дамжин Монголын зах зээлд амжилттай ажиллах ирээдүй харагдаж байгаа юм.

-Монгол дахь дилерт танай хэчнээн загвар, төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдах бол?  
-Ер нь бол бүхий л өнгийг янз бүрийн загвар, материалтай хослуулаад ирэхээр хэдэн мянган өөр загварын шийдэл гарч ирдэг л дээ. Тийм ч учраас манай “Haecker” компани энэ төрлийн зах зээлдээ хамгийн өргөн сонголтыг санал болгохын зэрэгцээ хэрвээ хүсвэл хамгийн дээд стандартад нийцсэн цор ганц хувь загвар дизайныг хэрэглэгчдийнхээ хүсэлтээр нийлүүлж өгдөг.

-“Haecker”-ын бүтээгдэхүүнийг ариун цэвэр, хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр хангасны дээр хүрээлэн буй орчинд ээлтэй гэлцдэг. “Haecker”-ын гал тогооны тавилга хэрэгсэл чухам аль талаараа экологид ээлтэй болохыг тайлбарлаж өгөхгүй юу?
-Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ямар нэг хортой түүхий эд, материал ашиглахгүй байхад онцгойлон анхаардаг. Үүнийг ч манайд олгосон “PEFC”-гийн сертификат гэрчилнэ. Бид экологид ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эхлүүлсэн нь зөвхөн манай философи болоод зогсохгүй салбарынхаа бусад компани, үйлдвэрлэгчдийн хувьд байгальд хор хөнөөлгүй түүхий эд ашиглаж, хүрээлэн буй орчиндоо ээлтэй арга замаар үйлдвэрлэлээ явуулахыг уриалж буй хэрэг юм. 

-Эцэст нь, гэр бүлийн бизнесээс өдгөө Европын тэргүүлэгч гал тогооны тавилга хэрэгсэл үйлдвэрлэгч болтлоо хөгжсөн “Haecker” компанийн түүхийг товчхон танилцуулахгүй юу?
-Бидний түүх бол хэдэн үе дамжсан хүсэл тэмүүллийн тухай түүх юм. Компанийг үндэслэгч ноён Фридрих Хакер өөрөө хоол хийх дуртай хүн байсан учир гал тогоог зүгээр нэг өрөө төдий биш, илүү олон үйлдэл хийж болох, өргөн утга агуулгатай байлгахыг хүсч байсан юм. Тэрээр гал тогооны маш сайн үйлдлийн систем бүхий хэрэгслүүд бүтээлгэхийн тулд Германы олон ч институтийг дэмжиж ажиллаж байсан. Компани маань гэр бүлийн бизнес хэвээр оршин тогтнож байгаагийн давуу тал нь бүтээгдэхүүнээ сайжруулж, хөгжүүлэх шинэ санал санаачлага, шийдвэр бүр ямар ч цаг алдахгүйгээр маш хурдан үйлдвэрлэлд нэвтэрдэгт байгаа юм. Энэ нь ч манай компани гадаад ертөнцөд маш хурдацтай өсөн тэлж, шинээр хүрсэн зах зээл бүртээ №1 болдог гол шалтгаан нь гэж хэлж болно.

0 Сэтгэгдэл
Уул нь гое юм байна лээ, даанч нөгөө л монголчууд нь ажлын алаад хаячихсан. Зураг ч гаргаж чадахгүй, юу ч хийж чадахгүй байж худлаа өндөр үнийн л тавиад сууж байдаг ажилгүй хэдэн монгол бий дээ
Хамгийн их уншсан