Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Татвараас чөлөөлөгдөх хуулиудыг бөөнд нь баталлаа

24 cуудалтай 45 хүнээс дээш багтаамжтай том оврын автобус, Мод модон бүтээгдэхүүн, Газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд НӨАТ болон Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг УИХ-ын чуулганаар баталлаа. Энэ хуулийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж Гаалийн болон НӨАТ тухай хуулийг хоёр тусдаа хууль болгон баталсан юм.
Энэ хууль батлагдсанаар Импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн доторх шинэ автобус, троллейбусыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг чөлөөлөх тухай, Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх юм. Том оврын автобус гааль болон НӨАТ-аас оны нэгдүгээр сараас чөлөөлөгдөнө. Дараагийн гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх тухай төслийг 2013 оны зургадугаар сарын 7-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх ба дотоодод бензинтэй болгох зорилготой гурван эх үүсвэрийн бүтээгдэхүүнийг ийнхүү татварын дэмжлэг үзүүлж буй аж. Мөн модон бэлдэцийг НӨАТ-аас чөлөөлөх тухай төслийг дэмжиж, 2013 оны зургадугаар сараас 2017 оныг хүртэл дагаж мөрдөхөөр болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан