Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мехикогийн гудамжаар дугуйтай нүцгэнчүүд давхилдав


Дугуй унасан хэдэн зуун нүцгэн хүн Мексикийн нийслэл Мехикогийн гудамжаар явж өнгөрсөн байна. Тэд хоёр дугуйтай тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж авто машины жолооч нарын давуу эрхийг эсэргүүцэн ийм жагсаалыг наймдахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ. Тэд дугуй унасан хүнийг жолооч нар хүндэтгэх ёстой гэдгийг харуулах зорилготой юм байна.
Цагдаагийнхан тэдэнд садаа болсонгүй харин дагалдаж явсан байна. Гудамж замыг хаагаагүй болохоор жолооч нар эсэргүжлийн жагсаалыг харах бүрэн боломжтой байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан