Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уурхайн “Мангас”


Германд үйлдвэрлэсэн Bagger 288 өөрөө алхагч экскаватор нь энэ дэлхий дээрх хамгийн том машин. Мэдээж, цаг хүн хүч хэмнэсэн бас хамгийн их ажлын бүтээмжтэй энэ техникийн ихэвчлэн нүүрс олборлох, газар доогуур хийн хоолой тавихад ашиг­ладаг. Цагт 10 мянган куб метр хүдэр олборлох чадал­тай. 13.5 мянган тонн, 240 метрийн урттай, 96 метр өн­дөр, 46 метр өргөнтэй энэ “мангас” ойролцоо­гоор найман давхар байшинтай тэнцэхүйц гэсэн үг. Тус бүр нь 6.6 куб метр багтаамжтай хорь орчим шанагатай. Өдөрт 240 мянган куб метрийн хүдэр олборлоно. Энэ нь хөл бөмбөгийн томоохон стадионыг 10 давхарласан­тай тэнцэхүйц хүдэр юм. Энэ аймшигт том төхөөрөм­жийг газарт шигтгэчихгүйн тулд 3.8 метрийн урттай 12 гинжит ул “тулж” байдаг. Гэхдээ энэ техник тариалан­гийн талбай дээгүүр үр тариаг гэмтээхгүй ч явж чаддаг нь гайхалтай юм. Гэхдээ маш удаан хөдөлгөөнтэй, өөрөөр хэлбэл, нэг км/цагийн хурдтай гэнэ. Нэг карье­раас нөгөө рүү шилжихдээ хэдэн долоо хоногийг зар­цуулдаг байна. Түүнээс гадна энэ техникийг ашиглахын тулд багахан хотыг гэрэлтүүлэхүйц хэмжээний эрчим хүч ашигладаг байна. Дөрвөн хүн л үүнийг ээлжлэн ажил­луу­лах боломжтой төдийгүй экскаватор дотор гал тогоо, ариун цэврийн өрөө бас багагүй хэмжээний цэвэр ус бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан