Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Донорууд жилдээ нэг сувилалд үнэгүй амардаг болно


Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн мэдээллээр жилээс жилд цус, цусан бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаагаас хомсдол үүсч буйг анхааруулдаг. Энэ нь, элдэв халдварт өвчлөл, авто ослын тоо өссөн нь эрүүл мэндийн байгууллагынхны захиалгыг нийлүүлэхэд хүндрэлтэй болсон хэрэг. Нөгөөтэйгүүр, оюутан залуусаас бусад нь хүн амын эрүүл мэндийн төлөө цусаа өгөх нь багассан учраас донорын эгнээг өргөтгөхийн тулд олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөө тус төвийн зхирал Н.Эрдэнэбаяр хэлж байсэн. Тэгвэл  бусдын амь нас эрүүл мэндийг аврахын төлөө 35 удаа буюу 12 литр цусаа хандивласан хүмүүст “Хүндэт донор” цол өгч, тусгай үнэмлэхтэй болгожээ. Энэхүү хүндтэй үүргээ биелүүлсэн донорууд рашаан сувилалд насны ялгаваргүйгээр жилдээ нэг удаа үнэ төлбөргүйгээр амрах, эрүүл мэндийн байгууллагаар зарим төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх эрхтэй аж. Түүнчлэн, нийтийн тээврээр үнэгүй зорчих ч давуу эрхтэй гэлээ.

0 Сэтгэгдэл
yag batlagdchihsan yumuu eswel iim bolgoh talaar yarilcaj baigaa yumu teriig ni todruulmaar bna herwee tiim bol hezeenees ehlej yum bas ene huuli togtoomj ni batlagdsan odroosoo ehleh yumuu eswel urid ni 12 litr cus ogch baisan humuus ni hamaatai yumuu geh met eer caash medmeer bna
Хамгийн их уншсан