Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хатан хаан нөхрөө эргэв

Их Британийн хатан хаан II Элизаветагийн эр нөхөр, Эдинбургийн гүн Филипп 92 насны төрсөн өдрөө эмнэлэгт өнгөрүүлж байна. Тэмдэглэлт өдрөө ийнхүү эмнэлэгт өнгөрүүлж буй гүнг хатан хаан болон хүүхдүүд нь эргэж очин, баяр хүргэцгээж байна. Хэдийгээр Филипп гүн төрсөн өдрөө баяр ёслолын байдалтайгаар тэмдэглэж чадахгүй байгаа ч Лондонд ёслолын буудлага хийж, Ерөнхий сайд Дэвид Камерун баяр хүргэж цахилгаан илгээжээ. Нас дээр гарч, 92 хүрсэн гүн Филиппийн бие байсхийгээд сандаргаж, үе үе эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болоод байгаа юм.

Нөхөртөө зориулсан баярын мэндчилгээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан