Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх насны охидод жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм худалдаалахыг зөвшөөрлөө

АНУ-ын засаг захиргаа жирэмслэлтээс яаралтай хамгаалах эмийг насны хязгааргүйгээр худалдаалах хууль гаргажээ. Өмнөх хуулиар бол 15-аас доош насны охидод энэ эмийг худалдаалахыг хориглодог байсан юм. Гэвч энэ эмийг гаргасан нэг зорилго бол хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах явдал.  15-аас доош насны охидод ч тийм явдал тохиолдож болно. Тиймээс бүх насны эмэгтэйчүүдэд энэ эмийг хэрэглэхийг зөвшөөрөх хэрэгтэй хэмээн хүний эрхийн хуульчид маргадаг байсан юм. Сүүлийн 12 жилийн турш маргаан дагуулсан энэ явдлыг хууль тогтоогчид эцэслэж, бүх насны охид бүсгүйчүүд энэ эмийг эмчийн бичиггүйгээр худалдан авч болохыг зөвшөөрлөө. “Б План” нэрээр нь олон нийт мэддэг энэхүү эмийг хамгаалалтгүй, эсвэл хүсээгүй бэлгийн харьцааны дараа  72 цагийн дотор ууснаар жирэмслэлтээс хамгаалах үйлчилгээтэй юм.  

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Ohiduud oirhon uuj bolokhgui, hortoi shuu. jild 2-oos olon hereglej bolokhgui
gadniihan bol uhamsraara uun l daa manaihan bol uuhgui ee medehchgvi zarim xaltruud
Ene mash ondor tuntai gormon tul ohid ikh kheregleh tun muu shuu!!!!
Хамгийн их уншсан