Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГАДААДЫН 32 ОРНЫ АЖИГЛАГЧИД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ АЖИГЛАНА

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр өчигдрийн байдлаар Австрали, Англи, Дани, Итали, Герман, Канад, Франц зэрэг гадаадын 32 орны 300 гаруй ажиглагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах эрхийн үнэмлэхээ авчээ. Тэд аймаг, дүүргийн сонгуулийн хороодын ажилтай танилцах, саналын хуудасны хэвлэлт, санал хураах автоматжуулсан системийн программчлал зэрэг ажлын явцыг ажиглаж байгаа гэнэ. Түүнчлэн гадаадын улс орнуудын ажиглагчид сонгуулийн бэлтгэл ажлын явц, нэр дэвшигчид болон намуудын оролцоо, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгаа, сонгогчдын идэвх, сонгуулийн үр дүнг хөндлөнгийн байр сууринаас нягтлан нарийн ажиглаж, мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгч, түүнийгээ танилцуулна гэдгээ мэдэгдсэн байна.

Б.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан