Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жулия Гиллардын шарсан бөднө

Хэдхэн сарын дараа болох парламентын сонгуулиар хоорондоо халз тулах Австралийн улс төрийн хоёр гол хүчин нэгэн инээдтэй ч гэмээр зүйлээс болж хэрүүл маргааны үг шидэлцэхэд хүрээд байна. Тус улсын Либерал намын хандив босгох арга хэмжээний зоогийн цэсэнд “Жулия Гиллардын Кентакигийн шарсан бөднө-жижиг цээж, аварга том гуя, том улаан хайрцаг” гэсэн хачирхалтай хоол багтаасан байжээ. Өрсөлдөгч намынхаа удирдагч, Ерөнхий сайд Жулия Гиллардын тухай ингэж ил цагаанаар шоглосон нь сонгууль ойртож байгаа үед олон нийтийг шуугиуллаа. Энэхүү санааг сэдсэн хүмүүс гүнээ харамсч байгаа гэдгийг Либерал намыхан мэдэгдсэний зэрэгцээ, сөрөг хүчний удирдагч Тони Эббот энэ явдлыг таашаахгүй байгаагаа мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан