Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францын нисэх буудлынхан ажил хаяснаас 1,8 мянган нислэг өөрчлөгдлөө

Францын нисэх буудлын диспетчерүүд өчигдрөөс эхлэн ажил хаяснаас нийт 7,6 мянган нислэгээс даруй 1,8 мянга нь өөрчлөгдөхөд хүрчээ. Иргэний агаарын тээврийн удирдах газар “Өнөөдөр байдал өчигдрийнхөөс илүү хүнд болно” гэж мэдээлж байна. Нисэх буудлуудын диспетчерүүдийн талаас илүү хувь нь өчигдөр өглөө ажилдаа гараагүй болохоор эрх баригчид нийт нислэгийн 75 хувийг цуцлахад хүрчээ. Ажил хаялтыг зохион байгуулж байгаа үйлдвэрчний байгууллагын мэдээлж байгаагаар бол нисэхийн салбарыг Европын холбооны хүрээнд нэгтгэн нэг удирдлагатай болгох гэж байгаа нь үндэсний зарчмыг алдагдуулах гэж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь энэ юм байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан