Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түрүүлэх бөхийн тааврыг Г.Эрхэмбаяр тэргүүлж байна

Үндэсний их баяр наадам хаяанд ирсэн энэ үед хэний хүү шинэ цолонд хүрч, аль нутгийн хүү есөн хөлт цагаан тугийг есөнтөө тойрох бол гэсэн таавар өрнөдөг нь жам билээ. Тэгвэл яг энэ таавар фээсбүүкийн “Монгол бөх сонирхогчдын хийморь групп”-ын гишүүдийн дунд өрнөжээ.
Одоогоор уг санал асуулгад 200 орчим хүн оролцоод байгаа. Тэдгээрийн 30 гаруй хувь нь Г.Эрхэмбаяр арсланг түрүүлнэ хэмээн тааварлаж байгаа бол ердөө 11 хүн л залуу аварга С.Мөнхбатыг түрүүлнэ гэсэн таавар дэвшүүлсэн байна. Сонирхуулахад санал асуулгад оролцож буй хүмүүс арслан П.Бүрэнтөгс, заан Ч.Санжаадамба, харцага Ц.Содномдорж, Заан М.Өсөхбаяр, арслан Х.мөнхбаатар нарын нэрийг хамгийн ихээр дурджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан