Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авлига өгсөнгүй гэж зоддог Ё.Отгонбаяр гэмт хэргийг нь гэрчилсэн хүнийг алчих юм биш биз

Өмнөх төрийн үед БСШУ-ны сайд байсан, өнөөгийн УИХ-ны гишүүн Ё.Отгонбаярын тухай дуулиан өнгөрсөн долоо хоногт олны анхаарал татсан гол үйл явдал байх шив дээ. Ер нь л хүнээ байчихсан юм байх. Дөрвөн банкны 26 дансны эзэн эхнэр О.Эрдэнэсолонгыг нь саатуулж байснаа батлан даалтаар түр суллаад байгаа.
Хамгийн гол нь энэ бүхний сэжүүр нөхөр Ё.Отгонбаяр Налайх дүүргийн нэгэн иргэнээс авлига нэхээд өгөхгүй болохоор нь хүн явуулж зодуулсан, унаа машиныг нь дээрэмдсэн гэдгээс үүдэлтэй. Энэ тухайд УМБГ-ын дарга Ц.Батсүх сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Өнгөрсөн гуравдугаар сард Налайх дүүргийн иргэн Ч, энхтайвны гүүрэн дээр хэсэг залууст зодуулж унаж явсан машинаа дээрэмдүүллээ. Энэ хүмүүс БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын явуулсан хүмүүс байсан гэж мэдүүлсэн. Энэ нь нотлогдсон” гэж мэдээлсэн.
Эндээс л хамаг юм эхэлж, шалгах явцад өнөөх 26 данс нь илэрчээ. Ё.Отгонбаяр ч Налайх дүүрэгт сургууль барьж ашиглалтад оруулсан Ч-д барилгыг нь ашиглалтад хүлээн авахын тулд 230 сая төгрөг өгөхийг шаардсан нь бараг нотлогдож байгаа юм байх. Тэгээд түүнийгээ байн байн нэхээд өгөхгүй болохоор нь хүн явуулж зодсон нь тэр юм байх. Тэр итгэлт төлөөний хүн нь А.Чинбат гэдэг хүн гэдгийг ч сонинууд бичиж эхэллээ.
Ё.Отгонбаяр ч  уйлаг дуулал болж, өвчин зовлон тоочиж байгаад эхнэр О.Эрдэнэсолонгоо батлан даалтад гаргуулаад авсан. Одоо өнөөх энэ асуудлыг илчилж өгсөн гэрч, УМБГ-ын дарга Ц.Батсүхийн “Ч” гээд байсан иргэн Х.Цогнойдорж хаана байна вэ.
Ё.Отгонбаяр гэдэг хүн сургууль бариад өгсөн хүнд талархах ёстой сайд атлаа харин ч эсрэгэрээ бэлээхэн, өөрийнхөө хөрөнгөөр бариад өгсөн сургуулийг хүлээн авалгүй хоёр жил болж, дээр нь хувьдаа мөнгө нэхэж өгөхгүй болохоор нь зоддог юм чинь одоо гэмт хэргийг нь илчилж, 26 дансыг нь илрүүлэх, өөрийг нь болон эхнэрийг нь гэмт хэрэгтэн болгох дээрээ тулсан Х.Цогнойжамцыг алчих юм биш биз. Ер нь бол алахаас ийсхгүй л хүн байна шүү дээ.
Энэ улс оронд сургуулийн шинэ барилга хэрэгтэйг мэдсээр байсан сайд атлаа, хувьдаа мөнгө өгсөнгүй хэмээн бэлэн барьчихсан сургуулийг ашиглалтад авалгүй хоёр жил болж байдаг. Хувьдаа авлига өгсөнгүй гэж хүнийг зодуулдаг хүн шүү дээ, энэ чинь.
Өнөөдөр гэмт хэргийн нь хамсаатан, эхнэр О.Эрдэнэсолонго нь батлан даалт нэрийн дор наранд чөлөөтэй алхаж явна. Ё.Отгонбаяр гуай өөрөө УИХ-ын гишүүн, халдашгүй байдал нэрийн дор наранд явж байна.
Ийм аймшигтай этгээдүүд гэрчийг устгахгүй, бүр ядахад дарамтлахгүй  гэх баталгаа байна уу. Тэгээд ч өмнө нь авлига өгсөнгүй гэж хүнээр зодуулж байсан хэмээн хуулийнхан  албан ёсоор мэдээлээд байгаа.
Гэмт хэргийг нь илчилсний төлөө, илчлэх гэснийх нь төлөө гэмт хэрэгтнүүд яаж ангуучилж, алж талдаг тухай бид барууны  кинонуудаас бишгүй нэг үзсэн.
Манай хуулиудад өнөөдөртөө гэрчийг үнэн зөв мэдээлэл өгөх ёстой гээд худал мэдээлэл өгсөл, зарим төрлийн хэргийг мэдэж байсан атлаа  мэдээлээгүй бол хариуцлага хүлээлгэх тухай л заалт байдгаас биш тэднийг хамгаалах тухай ямар ч зохицуулалт байхгүй.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын үйлдсэн байж болох гэмт үйлдлүүдийн талаар хуулийнханд сэжүүр гарган өгсөн Налайх дүүргийн иргэн Х.Цогнойжамц хаана явна аа. Авлига нэхэж, хүн дарамтлан бусдаар зодуулсан, их хэмжээний мөнгө угаасан байж болох Ё.Отгонбаяр, түүний  гэргий О.Эрдэнэсолонго нар юу хийж байна аа. Манай хууль хяналтынхан энэ бүхнийг анзаарч хянаж, харж байна уу, үгүй юу. Гэрчийг харж хамгаалаад, бие хагаалагч гаргаад авулгүй газар байрлуулдаггүй юм гэхэд гэмт хэрэг үйлдсэн байж болох Ё.отгонбаяр, О.Эрдэнэсолонго нарыг харж хянаж байна уу.
Өнөөдөрхөн л гэхэд NEW.mn сайтад иргэн Х.Цогнойдоржийг ер нь өөрөө буруутай, хамгийн адгийн хүн мэтээр бичсэн нь гарч. Энэ бол өнөө л Ё.Отгонбаярын 26 дансаараа гүйлгэж байдаг их мөнгөөрөө хахуульдан бичүүлсэн зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Энэ бол зүгээр л эхний алхам ч байж мэдэх. Дараа нь утасдад заналхийлэх, баржь зодох .....ч юм бил үү.
Ё.Отгонбаяр чинь үүнээс гадна эхнэрийг нь сэжиглэн цагдан хорьсны төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчийг доромжлон заналхийлдэг хүн шүү дээ. Төрийн тусгай хамгаалалтад байдаг, Төрийн тэргүүнийг аймшигтайгаар хэлж заналхийлдэг хүн чинь жирийн нэгэн иргэнийг, тэр дундаа ноцтой гэмт хэргийг нь илчилж гэрчилж байгаа хүнийг яаж ч мэдэх юм биш үү.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
haranhui gudamjind taarval yaj ch medeh nuher baina, bolgoomjilj yavie
Хамгийн их уншсан