Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Алтан ураг” хамтлаг дууны уран бүтээл хийнэ

“Алтан ураг” хамтлаг хамтлагийн бөмбөрчин Болорчимэгтэй удахгүй болох тоглолт, шинэ уран бүтээлийн сонин сайхнаас нь ярилцлаа.

-“Алтан ураг” хамтлаг ирэх сард бие даасан дөрөв дэх тоглолтоо хийх сураг сонслоо. Энэ удаагийнх өмнөх гурван тоглолтоос юугаараа онцлогтой вэ?

- Бид үндэсний баяр наадмаа тохиолдуулан ирэх сарын 12–нд ганцхан удаа тоглох гэж байна. Манай хамтлаг хамгийн анх “Унага төрөв” нэртэй цомгийнхоо тоглолтыг хийж байлаа. Дараа нь “Made in Altan Urag” цомгийнхоо тоглолтыг, 2009 онд “Бөртэ чонын архираа” нэртэй бүрэн хэмжээний тоглолт тавьж байсан. Бид дэлхийн 20 гаруй орноор аялан тоглолтоо хийсэн байна. Харин энэ удаагийн тоглолтоор бүх цомгийнхоо уран бүтээлээс толилуулна. Цомогт ороогүй шинэ зохиолуудаа ч үзэгчдэд сонирхуулна. Тоглолтод маань “Хар сарнай” хамтлагийн Амараа, “Нисванис” хамтлагийн Амгаа, Дуучин Наран нар оролцно.
-“Алтан ураг” Монгол гэлтгүй хилийн чанадад үзэгчид сонсогчидтой гэдгээрээ бусад хамтлагаас ялгардаг. Гадаадын үзэгчид та бүхнийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Манай хамтлагийг гадаадынхан их сонирхон сонсдог. Тэд манай язгуур урлагийг их сонирхдог. Бид үндэсний хөгжмөө орчин үетэй хослуулсан тоглодог учраас илүүтэй сонирхдог болов уу.
-Тоглолтоос гадна “Алтан ураг” хамтлагийн сүүлийн үеийн сонин сайхнаас дуулгахгүй юу?
-Бид анхнаасаа ардын хөгжмийг гол чигээ болгож байсан бол одоо дуу гаргахаар эрмэлзэж байна.  Өөрсдөдөө зохицсон хоолойтой дуучин олж, дууны уран бүтээл хийхийг зорьж байна.
-Алтан ураг хамтлаг байгуулагдаад 9-10 жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд чамгүй олон хөгжмийн бүтээл гаргаж амжсан байх?
- Ирэх жил “Алтан ураг” хамтлагийн 10 жилийн ой болно. Энэ хугацаанд нийтдээ долоон цомог гаргасан байна. Гэхдээ манай хамтлагийг 2003 онд байгуулагдсан ч  гэж хэлж болно. 2001 онд Хөгжим бүжгийг төгссөн нэг ангийнхан хамтлагаа байгуулснаас хойш 10 жилийн нүүр үзэх гэж байна. Ардын урлагийн сонсогчид гэхээр ихэвчлэн настай хүмүүс байдаг. Цагаан сараар эсвэл баяр наадмаар л хүмүүс ардын дуугаа сонсдог байдлыг халъя гэж бидний хэдэн залуус зориод хамгийн анх “Эрх чөлөө” наадам дээр Фолк рок урсгалаараа тоглож байлаа. Түүнээс хойш ерөнхийдөө өөрсдөө зохиолоо бичээд, ардын дуунуудаа рок урсгалд оруулъя гэж шийдээд, уран бүтээлээ хийсээр өнөөдрийг хүрлээ. Долоон цомгийн маань хоёр нь фолк рок урсгалаар, бусад нь этник, өөрийн байгалийн дуугаралтаар гэх мэтчилэн өөр өөрийн гэсэн онцлогтойгоор гарсан. Мөн таван ч  киноны хөгжмийг хийгээд байна. .
-Ер нь, ардын урлагийг яагаад заавал рок урсгалтай хослуулахаар сонгосон юм бэ?
-Рок урсгал эмоци сайн гаргаж өгдөг, бусад урсгалуудаа бодвол эрч хүчтэй, хөгжимчнөөсөө ур чадвар шаардана. Сонсогчдод ч сайн хүрч чадна.  Тиймээс рок урсгалтай хослуулвал шинэчлэлт болж чадна гэж бодсон юм. Үүнээс гадна бид ёочин, морин хуур зэрэг хөгжмөө цахилгаан хөгжмийн зэсэг болгож өөрчилсөн. Үүгээрээ фолк рок урсгалыг анхлан оруулж ирсэн гэж хэлж болно.

А.Индра

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан