Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Баярмаа: “Петро Чайна Дачин Тамсаг” компани Монголын шүүхээр тоглож байна

Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлдэггүй аж ахуйн нэгж, иргэд цөөнгүй. Тэдний нэг нь “Петро Чайна Дачин Тамсаг” компани. Тус компаниас 1.3 тэрбум төгрөг гаргуулж, Дорнод аймгийн Матад сумын төсөвт тушаах шийдвэрийг шүүх жилийн өмнө гаргасан. Гэвч шүүхийн энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй л байна.
“Петро Чайна Дачин Тамсаг” компани шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилд саад учруулаад зогсохгүй шүүх засаглалаар даачигнаж байна гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй. Учир нь, Улсын Дээд шүүх өчигдөр шүүхийн шийдвэртэй холбоотой тус компанийн хүсэлтийг хэлэлцэх байсан ч хойшлуулсан юм. Үүнтэй холбоотой “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” төрийн бус байгууллагын тэр­гүүн Б.Баярмаатай ярилцлаа.

Тэрээр “Петро Чайна Дачин Тамсаг” компанид холбогдох шүүх хуралд Дорнод аймгийн Матад сумын иргэдийн эрх ашгийг хамгаалж, өмгөө­лөгчөөр оролцож байгаа юм.

-Улсын Дээд шүүх өнөөдөр /өчигдөр/ “Петро Чайна Дачин Тамсаг” ком­панид холбогдох хэр­гийг хэлэлцэх байсан хойш­луулсан байна. Шүүх ху­рал ямар шалтгаанаар хойшилсон бэ?

-Хариуцагч тал буюу “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн тал шүүгчдээс татгалзсанаар шүүх хурал хойшилсон.

-Хэн гэдэг шүүгчээс яагаад татгалзсан юм бол?
-Шүүх хуралд даргалагч шүүгчээр А.Доржготов, бүрэл­­­­дэхүүнд нь шүүгч Ц.Амар­­­­сайхан, Г.Тунгалаг, Б.Ца­гаанцоож, Б.Эрдэнэсувд нар орсон. Гэтэл Ван Юу /Петро Чайна Дачин Тамсаг компанийн Хуулийн асуудал хариуцсан захирал/ А.Доржготов шүүгчийг өмнөх шүүх хуралд оролцсон гэдэг шалтгаанаар энэ удаагийн шүүх хуралд оролцуулахгүй гэсэн. Шүүгчид “Шинээр илэрсэн нөхцөл байдлыг хэлэлцэх тохиолдолд өмнө нь шүүх хуралд оролцсон шүүгчийг оролцуулахгүй гэ­сэн зүйл заалт хуульд байхгүй. Шүүгчээс татгалзах эрх бий” гэж тайлбарласан. Шүүх бүрэлдэхүүнд багтсан шүүгчдээс гурав нь өмнөх шүүх хуралд оролцсон. Тиймээс хариуцагч тал тэднээс татгалзлаа.
Уг нь, энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөж эхэлсэн Шүүхийн тухай шинэ хуульд шүүгчдийг сольж шүүх хуралд оролцуулдагийг болиулсан. Улсын Дээд шүүх Ерөнхий шүүгчээс гадна 24 шүүгчтэй. Тэд найм наймаар эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимд хуваарилагдан ажил­ладаг. Шинэ хуульд эрүү, иргэн, захиргааны чиглэлээр шүүгчдийг мэргэшүүлж ажил­лахыг чухалчилж тусга­сан. Гэтэл хариуцагч тал хууль тогтоомжоо мэдэхгүй, уншаагүй байна. Даргалагч шүүгч дараагийн шүүх хуралд холбогдох хуулиа сайн судлаж, оролцохыг анхааруулсан байгаа.

-“Петро Чайна Дачин Тамсаг” компанийнхан шинээр илэрсэн нөхцөл байдал гэж юуг хэлээд байна вэ?
-Хариуцагч тал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт хоёр дахиа гаргасан нь энэ. Өмнө нь ийм хүсэлт гаргасныг Улсын Дээд шүүх хэлэлцээд гаргаж өгсөн баримтуудыг нь шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох боломжгүй гэж үзсэн юм. Шинээр илэрсэн нөхцөл байдлыг нь нотлох нэг ч баримт байхгүй.
Ямар ч үндэслэлгүй асуу­дал тавьж “Петро Чайна Дачин Тамсаг” компани Мон­­­­го­­лын шүүхээр тоглож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажил­лагаанд санаа­тайгаар саад уч­руулж байна. Дураараа авир­лаж Монголын хууль цаазыг үл хүндэтгэж байна шүү дээ.

-Энэ компанийг шүү­хэд хандсан болохоор шийдвэр гүйцэтгэлийн ажил хойшилсон гэсэн үг үү?
-Тийм ээ. Шийдвэр гүйцэтгэлийнхэнтэй шинээр нөхцөл байдал илэрсэн учир асуудлаа шүүхээр шийдвэрлүүлсний дараа бид шүүхийн шийдвэрийг үг дуугүй биелүүлнэ гэж тохиролцсон юм билээ. Шүүх “Петро Чайна Дачин Тамсаг” компаниар Матад сумын байгаль орчинд учруулсан хохирол болох 1.3 тэрбум төгрөг төлүүлж, сүйтгэсэн байгалиа нөхөн сэргээх шийдвэр гаргасан байгаа. Матад сумын Засаг дарга өнөөдөр /өчигдөр/ утсаар ярьсан. Энэ компани нөхөн сэргээсэн газраа орон нутагт хүлээлгэж өгөхөөр болж. Гэтэл газар дээр нь очиж үзэхэд нөхөн сэргээлтээ маш хангалтгүй хийсэн учир хүлээж авахгүй гэсэн.

-Дараагийн шүүх хурал хэзээ болох вэ?
-Тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Гэхдээ жишгийн дагуу долоо хоногийн дараа товлогдоно байх гэж найдаж байна.

-Өнгөрсөн хугацаанд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийнхан хэчнээн удаа шүүх хурал хойшлуулсан бэ?
-Шинээр нөхцөл байдал илэрлээ гэж шүүхэд хүсэлт гаргачихаад хоёр дахиа шүүх хурлыг хойшлууллаа. Анхан шатны шүүх дөрвөн удаа шүүх хурал товлож байж бидний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүү дээ.

-“Петро Чайна Дачин Тамсаг” компани энэ асууд­лаар Арбитрийн шүүхэд хандана гэсэн нь ямар учиртай юм бол?
-Тийм мэдээлэл гарсан байна билээ. Шүүхэдсэнээс болж Хятадаас орж ирэх маш их хэмжээний хөрөнгө оруулалт зогслоо гэж янз бүрийн худал мэдээлэл түгээж байгаа. Энэ компанид Монголын хууль үйлчлэхгүй, хууль хэрэгжүүлэхгүй байгаа нь л эгдүүцэл төрүүлж байна.   

0 Сэтгэгдэл
Наад компаний чинь ард Баабар л байгаа шүү дээ
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

ENE NOVSHIIN KOMPANIIG HUUJ GARGAAD MONGOLD AHIJ UIL AJILGAA YAVUULGAHGUI BOLGOH HEREGTEISHDE!!!!
ENE NOVSHIIN KOMPANIIG HUUJ GARGAAD MONGOLD AHIJ UIL AJILGAA YAVUULGAHGUI BOLGOH HEREGTEISHDE!!!!
ENE NOVSHIIN KOMPANIIG HUUJ GARGAAD MONGOLD AHIJ UIL AJILGAA YAVUULGAHGUI BOLGOH HEREGTEISHDE!!!!
Mongolchuudiig basaj bolohgui shu HUJAANUUDAA FUCKING CHINA
Хамгийн их уншсан