Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгуультай холбоотой 75 гомдол иржээ


Цагдаагийн байгууллагад Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой иргэдээс 75 гомдол, мэдээлэл иржээ.
Эдгээрээс долоог нь шүүхэд шилжүүлж, 12-т нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан бол 16-д албан бичгээр хариу өгсөн байна. Мөн хоёрт нь шүүгчийн шийдвэрээр торгууль ногдуулж, нэгд нь Захиргааны хариуцлагын тухай хуулиар торгох арга хэмжээ авсан гэнэ. Энэ мэтээр иргэдээс ирүүлсэн 44 гомдол, мэдээллийг шалгаж, шийдвэрлэжээ. Үлд­сэн 33 гомдлыг шалгаж байгаа аж.
Түүнчлэн цагдаагийн байгууллагаас нэр дэвшигч­дийг сурталчилгаагаа хийхдээ хууль зөрчихгүй байхыг анхааруулсан юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан