Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Баяндүүрэн: Сонгуулийн сурталчилгаанд 700 сая төгрөг зарцуулж байгаа


Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох тав дахь удаагийн сонгууль энэ сарын 26-нд болно. Үүнээс өмнө маргааш туршилтын санал хураалт явуулахаар болсон. Сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдсан талаар СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнгээс тодрууллаа.

-Туршилтын санал хураалт энэ сарын 21-нд болно. Бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг орон нутагт хүргүүлж дууслаа. Нийслэлийн дүүргүүдэд хүргэх ажлыг маргаашнаас /өнөөдөр/ зохион байгуулна. Санал тоолох автомат машинуудыг орон нутагт хүргэсэн. Маргааш мэдээлэл дамжуулах буюу туршилтын санал хураалт явуулна. Өөрөөр хэлбэл, санал тоолох машинаа туршиж үзэх юм. Хэсгийн хороо саналын хуудас уншуулж үзэхэд манай төв серверт хариу ирэх ёстой.
-Санал авах өдөр сонгуулийн хороодод улсын хэмжээнд 18 орчим мянган төрийн албан хаагч ажиллана. Энэ хүмүүс сонгуулиа хэрхэн өгөх вэ?
-Тухайн албан хаагч өөрийнхөө оршин сууж байгаа газраас харьяаллын бус хэсэгт ажиллаж байвал зургадугаар сарын 16-наас өмнө шилжүүлгээ хийлгэсэн байх ёстой. Шилжүүлгээр энэ асуудлыг цэгцэлж байгаа.   
-Сонгогчдын ирцийг бүрдүүлэхийн тулд нэгжийн урамшууллаас гадна өөр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулахын тулд мэдээлэл сурталчилгаагаар хангах зорилгоор сонгогчийн урилга тарааж байгаа. Уг урилгад сонгуулийн өдөр, цаг, санал тэмдэглэх зааврыг бичсэн. Мөн санал өгөх байршил, хаяг, утасны дугаарыг ч  тэмдэглэсэн байгаа. Зарим иргэн уг урилгыг сонгогчийн үнэмлэхтэй андуурч байсан. Саналаа идэвхтэй өгөхийг уриалсан урилга гэдгийг хэлье. Мөн “сонгогч танаа” гэсэн гарын авлагыг айл өрх бүрт тараагаад байна. Сонгогчдыг саналаа өгөхийг уриалсан телевизийн шторк байнга явж байгаа. Санал авах өдөр сонгогчдыг саналаа өгөхийг уриалсан мессэжийг үүрэн телефоны операторууд явуулна.  
-Сонгууль явуулах зардлын хэдэн хувийг сонгогчдыг санал өгөхөд уриалах ажилд зарцуулж байна вэ?
-Сонгуулийн сурталчилгаанд 700 сая төгрөг зарцуулж байгаа. Сонгуульд нэр дэвшигчийн рейтингийг тодорхойлох түүнийгээ зарлах нь өнөөдрөөр /өчигдөр/ дуусгавар болсон. Үүнийг СЕХ хороо, салбар хороо, штабууд анхаарч ажиллана. Хууль зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлага тооцно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан