Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Удвал сайдын тушаал, шүүхийн шийдвэр хоёрын аль нь хүчтэй вэ


Эрүүл мэндийн яам там­га­гүй хэд хоножээ. Иргэ­дийн­хээ эрүүл мэндийг са­хин хамгаалах, бодлого боловс­руу­лах үүрэгтэй төрийн яам тамгагүй хэд хонох нь бүү хэл нэг өдөр болоход бүхий л тушаал шийдвэр, албан бичиг хүлээгдэж, төрийн ажил гацаанд орох аюул бий. Гэтэл бүхэл бүтэн төр захиргааны байгууллага тамгаа хэд хоног эрэн сурвалжилснаар барахгүй сайд нь хууль зөрчсөн тушаалаа өөрчлөх шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн намдаа хүртэл гомдол мэдүүлж амжсан гэх. Эрүүл мэндийн сайд Н.Удвал шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй намдаа хов зөөж, түүнийх нь дагуу МАХН-ын бүх л том дарга нар Эрүүл мэндийн яаманд зочилж сүрийг үзүүлсэн тухай сүүлийн үед дуулдах боллоо.
Харин тамга авч хэд хоног алга болсон сайдын туслах арай л гэж нэг очихдоо төрийн хамгаалалттай, тас хар машинтай эгээ л сайдын дайтай бууж ирсэн гэнэ.
Тамга алга болсон дуулиан угтаа бол шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаас үүдэл­тэй аж. Эрүүл  мэндийн яам­ны Стратеги, бодлого тө­лөв­лөлтийн газрын дарга асан С.Энхболд өнгөрсөн арав­­дугаар сард ажлаасаа ха­лагд­жээ. Тэрээр ажлаас үн­дэс­лэлгүй халагдсан хэмээн үзэж Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан байна.

Харин шүүхийн шийдвэр түүний талд гарч, С.Энхболдыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацаан дахь цалинг нь тооцож олгох тухай шийдвэр гарчээ.

Мөн Төрийн албаны зөвлөл ч С.Энхболдын гомд­лыг хэлэлцээд үндэс­лэл­гүй ажлаас халагдсан гэсэн дүг­нэлт үйлдсэн байна.  Шүүхийн шийдвэр аль дөрөвдүгээр сард гарсан боловч Н.Удвал сайд одоо болтол ажилд нь томилох тушаал гаргаагүй аж. Тиймээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тушаал гарган, С.Энхболдыг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан ч сайдын туслах тамгаа аван зугтсан нь энэ.
Яамны ажилтнуудын ярьж байгаагаар Н.Удвал сайд С.Энхболдын оронд Цол­монгэрэл гэгч мэр­гэжлийн бус хүн томил­сон аж. Тэгэхээр мэргэжлийн хүнийг ажлаас нь үндэслэлгүй халчихаад мэргэжлийн бус хүн томилон, түүнийг нь хууль зөрчсөн гэсэн шүүхийн шийдвэр гарахаар үл тоомсорлон, туслахаараа дамжуулан тамгаа нууж, муур хулгана болж буй Н.Удвал сайдын дээрх үйлдлүүдийг хэрхэн ойлгох вэ.

Энэ бол Монгол Улсын төрийн сайд хүн шүүхийн шийдвэрт хэр зэргийн хүндэтгэл үзүүлж, ямар байдлаар харилцаж байгааг төвөггүй ойлгуулсан энгийн нэг баримт. Товчхондоо, шүүхийн шийдвэр, сайдын тушаал хоёрын аль нь илүү болохыг эндээс харж болно. Шүүхийн шийдвэрийг нэг бол дагаж мөрдөх эсвэл давж заалдах гэсэн хоёр л сонголт байдаг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Эрүүл мэндийн сайд Н.Удвал лав өөрийнхөө тушаалыг шүүхийн шийдвэрээс дээгүүрт тавьдаг нь үүнийг харуулж байгаа хэрэг биш гэж үү.
Шүүх эрх мэдлийн шинэч­лэлт, шүүхийн шийд­вэрийн хэрэгжилтийн талаар шинэчлэл хийж байна хэмээж буй. Гэтэл Ардчилсан намын эрх барьж байгаа үед танхимынх нь сайд шүүхийн шийдвэрт иймэрхүү л байдлаар хандаж байна. Эсвэл Н.Удвал Н.Алтанхуягийн танхимын сайд гэдгээр бус, МАХН-ын гишүүн учраас АН-ын бодлогыг эсэргүүцэн адраад байгаа нь энэ юм уу.

Тамганы дуулианаас гадна Эрүүл мэндийн сайд Н.Удвал өөрийн хүнээрээ дамжуулан яамныхаа ажилтнуудаас хан­див нэхсэн, хална солино гэж айлгаж дарамталсан ту­хай яриа хүртэл чих дэлсэж бай­на. Ер нь, салбарын сайд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн биш Эрүүл мэндийн яам ёстой нэг л биш болжээ. Ийнхүү өөрийн тушаалаа шүүхийн шийдвэрээс дээгүүрт тавьсан Н.Удвал сайдын “ачаар” Эрүүл мэндийн яам эрүүл бус газар болон хувирсныг хэн хүнгүй хэлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан