Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Цэвээнжав: Газрын тосны үйлдвэр байгуулахад технологио зөв сонгох хэрэгтэй


Манай улс газрын тосны багагүй нөөцтэй ч гадаадын орнуудаас шатахууны хувьд хараат. Шатахууны үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний барааны үнэ дагаж өсдөг бичигдээгүй хуультай. Энэ бүхнийг халах зорилгоор Шинэчлэлийн Засгийн газраас Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр барихаар болсон. Ингээд Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, профессор Ж.Цэвээнжав ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

-Дархан-Уул аймагт Газ­­рын тос боловсруулах үйлдвэр барихаар болсон. Үйлдвэрийн байршил буруу гэсэн шүүмжлэл их байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэр эх орондоо бай­гуу­ла­хаар ажиллаж байгаа нь сай­шаалтай. Манайд түүхий эдийн тодорхой хэмжээний эх үүсвэр бий. Хэрэглээ ч байнга өсч байна. Гагцхүү үйлдвэрийг хаана, ямар хүчин чадалтай байгуулах вэ гэдгийг нухацтай бодох хэрэгтэй. Үйлдвэр түүхий эдээсээ их хамаардаг. Тэгэхээр түүхий эдээ хаанаас авах нь их чухал. Нөгөөтэйгүүр, манай улс газрын тосны нөөцийн хүчин чадлаа түшиглээд жижиг эсвэл том үйлдвэр байгуулах уу гэдэг нь ч чухал.

-”Петро Чайна Дачин Там­саг”-аас түүхий эдээ ав­на гэж байгаа. Тээвэр­лэл­­тийн хувьд маш өндөр зар­­дал гарах тооцоог зарим мэр­гэ­жилтэн хийсэн байна лээ?
-Газрын тосны өтгөн шингэ­нээс хамаарахгүй байх. Гагцхүү таарсан технологийг зөв сон­гох хэрэгтэй. Нэгдүгээрт, түү­хий эд, эх үүсвэрийг хайх ёстой. Хоёрдугаарт, тех­но­логийн боловсронгуй нөх­цө­лийг бүрдүүлэх шаард­лага­тай. Хамгийн чухал нь ганц түүхий эд болох шингэн газрын тос гаргахаас гадна нүүрсээ шингэрүүлэх бусад эх үүсвэрийг харгалзах ямар арга байгааг бодож олох ёстой юм.

-Та шатахууны чанарыг сайжруулах илтгэл тавьсан. Шатахууны чанарыг хянах багаж төхөөрөмж манайд хангалттай бий юү?
-”Монгол-93” одоогийн бидний хэрэглэж байгаа АИ-93, 92, 95 шатахууны дундын үзүүлэлтээр үйлдвэрлэж буй сайн чанарын түлш. Олон улсын евро-3 стандартынх. Цаашид татан авах шатахуунд чанарын хяналт байнга хийж, шинж чанар нь хадгалагдаж байгааг хянах хэрэгтэй. Манай улс хил гаалиар оруулж ирэхээс эхлүүлээд хэрэглээнд хүрэх хүртэл нь шатахууны чанарыг хянах боломжтой. Монгол шатахууныхаа 92 хувийг ОХУ, үлдсэнийг нь БНХАУ, БНСУ, Белорус улсаас авч байна. ОХУ-аас авдаг шатахууны үнийг бууруулахын тулд олон газраас худалдан авах хэрэгтэй. Мөн нүүрсийг шингэрүүлэх, шингэрүүлсэн хий хэрэглэх гэх мэт олон хүчин зүйл хэрэглэж болно. Нийлүүлэлт ихсэхээр аливаа бүтээгдэхүүний үнэ буурдаг. Тэгэхээр хоорондын өрсөлдөөнөөс үнийн хэлбэлзэл хамаардаг гэсэн үг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан