Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюу толгой” Бүтээгдэхүүн борлуулах гэрээгээ ТУЗ-дөө танилцуулаагүйгээс экспорт нь хойшилжээ


“Оюу толгой” компанийн зэсийн баяжмалаа экспортлох өдөр хоёр дахь удаагаа хойшиллоо. Өмнө нь, энэ сарын 14 байснаа 21-ний өдөр болж хойшилсон. Харин өнгөрсөн баасан гарагт бас л тодорхойгүй хугацаагаар хүлээх болжээ. Тус компанийн зүгээс “Засгийн газрын хүсэлтээр энэ удаа зэсийн баяжмалын экспорт хойшиллоо. Гэхдээ төлөвлөгөө ёсоор энэ сард багтааж анх­ны экспортоо хийнэ” хэ­мээ­сэн билээ. Дашрамд дурда­хад,  эхний удаа “Рио Тин­то” компанийн хүсэлтээр хой­шил­сон гэдэг. Харин Уул уурхайн яамнаас “Оюу тол­гой” компани зэсийн баяжмалын экс­порт хойшлуулсан нь Монгол Ул­сын төр засагтай ямар ч холбоогүй. Тус ком­паниас шалтгаалсан” гэж мэдээллээ. Тэгэхээр экспорт хой­шил­сон шалтгаан нь тус ком­панийн бүтээгдэхүүн бор­луу­лах гэрээнээс болсон бай­на. Өөрөөр хэлбэл, Бүтээгдэхүүн борлуулах гэрээгээ Төлөөлөн удирдах зөвлөлдөө танил­цуулж батлуулаагүйгээс экс­порт нь ийнхүү хойшилсон хэрэг.

Зэсийн баяжмалын Бор­луу­лалтын гэрээний үнийн дүн нь ойролцоогоор найман тэр­бум ам.доллар болж буй ажээ. Иймд Монгол Улсын Ком­панийн тухай хуулийн 88.1-д зааснаар их хэмжээний үнийн дүн бүхий гэрээ хэлцэлийг тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь танилцаж батлах ёстой аж. Гэтэл Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ Мон­го­лыг төлөөлж суугаа ТУЗ-ийн гурван гишүүнд үзүүлж бат­луулаагүй байна. Энэ нь, Монголын Компанийн тухай хууль болон  Компанийн за­саглалын олон улсын стан­дартуудыг зөрчсөн гэж үзэж болох нь.

“Оюу толгой”-д Монголын талын ТУЗ-ийн гишүүдэд Бор­луу­лалтын гэрээний төс­лөө хуульд заасны дагуу танил­цуулж  хэлэлцүүлэхийг ба­раг жилийн өмнөөс шаард­сан ч одоо хүртэл хэрэгжээгүй нь энэ. “Рио Тинто” болон “Оюу толгой” компанийн удирдлагууд Монгол Улсын хууль, тогтоомж, байгуулсан гэ­рээнийхээ зарим заалтыг зөрч­сөн төдийгүй ил, тод ха­риуцлагатай уул уурхайн зарчимд харшилсан байдал үргэлжилсээр байгаагийн илрэл ч гэж хэлж болохоор. Энэ байдлаас болоод анхны хөрөнгө оруулалтын зард­лын их хэмжээний хэт­рэлт, төслийн хоёр дахь үе шат­ны санхүүжилт, төрд тө­лөх роялтигийн 30-40 хувь­тай тэнцэх менежментийн төл­бөрийн маргаантай асуудлууд шийдлээ хүлээсээр буй.
Үүнээс гадна “Оюу толгой” компани борлуулалтын ор­ло­гоо татваргүй бүс /офф­шор бүс/ дэх дансандаа шил­жүүлэх аж. Оффшор бүс гэдэг нь эхэлж бүртгүүлэхдээ л бага хэмжээний татвар төлдөг, дансанд орж буй орлогынхоо “далан булчирхайг тоочихгүй” онцлогтой. Улс, үндэстэн дам­наж дэлхийн хэмжээнд үйл ажил­лагаа явуулдаг томоохон ком­паниуд энэ бүсэд бүртгэлтэй байдаг. Учир нь, үйл ажиллагаагаа явуулж буй тухайн улсынхаа татвараас зайлсхийж, санхүүгийн бүх тайлан тэнцлээ гаргаж өгөх шаардлагагүй бол­дог аж. Товчхондоо, дэл­хийн хамгийн бага татвар төл­нө гэсэн үг.

“Оюу толгой” компани хэрэв зэсийн баяжмалаа  бор­луу­лах гэрээгээ Монголын талд танилцуулахгүй тохиолдолд Монголын банкны дансаар дам­жуу­лах ёстой гэсэн байр суурь төр засгаас барим­талж байгаа ажээ. Эдгээр шалт­гаа­ны улмаас зэсийн баяж­малын экспорт энэ удаа хойшлов. Уул уурхайн яам­ны мэдээллээс үзвэл “Оюу тол­гой”-н зэсийн баяжмалын экс­пор­тыг хойшлуулах саналыг Зас­гийн газраас албан ёсоор та­виагүй. Харин хууль зөрчихгүйн тулд экспортын нээлтэд Засгийн газрын төлөөлөл оролцох боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Үүнийг “Оюу толгой” Засгийн газрын хүсэлтээр хойшлууллаа хэмээн мэдээлснийг үйгүйсгэв.  
Монгол Улсын төр засаг, Ерөнхий сайд, Уул уурхайн сайд “Оюутолгой”-н экспортыг эхлүүлэхийг дэмжиж байгаа. Гагцхүү ямар ч үйл ажиллагаа хуульд нийцэх учиртай хэмээн үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан