Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУИС-д дэлгэцийн чиглэлээр элсэлт авна


СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургуульд энэ жилээс урлаг судлаач, шүүмжлэгч, ки­но жүжгийн зохиолч, кино най­руулагч мэргэжлээр эл­сэлт авахаар болжээ. Энэ нь сүүлийн үед орхигдож бай­на гэсэн шүүмжлэл байн­га дагуулах болсон тайз дэл­гэ­цийн уран бүтээлийг хөг­жүүлэх, энэ чиглэлээр ча­нар­тай боловсон хүчнийг бэлдэх чухал ач холбогдолтой ажээ. Элсэлт ирэх сарын 1-нээс эхлэх гэнэ. Харин багшаар энэ жилийн “Академи авардс”-ын шилдгээр шал­гар­сан “Аравт” киноны най­руу­лагчаар ажилласан най­руулагч Д.Золбаяр, утга зо­хиол шүүмжлэгч, зохиолч П.Батхуяг нар багшлах юм. Тайз дэлгэцийн урлагт сонирхолтой залуусын сонгон суралцах ёстой дээрх ангиуд нээгдсэнээр Монголын урлагт том алхам болно гэдгийг тус сургуулийн удирдлагууд хэлж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан