Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Сталлоне шивээсэнд дурласаар

Жүжигчин Сильвестер Сталлоне нас хэдий  66 гарсан ч шивээсэнд дурласан хэвээр. Тэрээр өчигдөр Холливудын нэгэн шивээсний газар очиж, биедээ бас нэг шивээс нэмсэн байна. Ням гаригт амардаг шивээсний студи алдарт жүжигчинд зориулан тусгай үйлчилгээ гаргаж, цээжинд нь шинээр шивээс урлаж өгчээ.
1970-аад онд “Роки” киногоороо олон улсыг шуугиулж байхдаа цээжиндээ огтхон ч шивээсгүй байсан С.Сталлоне бүр хожим шивээс хийлгэж эхэлсэн юм. Гэхдээ тэрээр сайндаа ч шивээсэнд дурлаагүй гэдэг. Олон удаагийн киноны эрсдэлтэй зураг авалтын үеэр бэртэж гэмтсэн шарх сорви нь нас ахих тусам эвгүй муухай харагдах болсон учир түүнийгээ далдлах гэж шивээс хийлгэдэг болсон байна. Тэрээр хамгийн анх гурав дахь эхнэрийнхээ хөргийг дал хэсэгтээ шивээс болгон зуруулаад эргэн тойронд нь гурван охиноо төлөөлүүлэн гурван сарнай шивүүлсэн гэдэг.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан